Tөсвийн тодотголыг баталлаа | News.MN

Tөсвийн тодотголыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Tөсвийн тодотголыг баталлаа

Чуулганы үдээс хойшхи /2013-10-25/ хуралдааны эхэнд “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг гишүүдийн асуултаар үргэлжлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, О.Баасанхүү нарын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Байнгын хорооноос тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахаар оруулж ирсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 73,8 хувийн саналаар баталлаа.

Үүний дараа Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдийн зүйл, заалт тус бүрийг УИХ-ын дарга уншиж танилцуулан тус бүрээр санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 77,2, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 66,7 , Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 75,4 хувийн саналаар тус тус батлагдав.

Хуулийн төслүүдийг энэ оны 10 дугаар сарын 25-наас буюу батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

кк 2013-10-25 103.9.90.130

уул нь 2006онд хөрөнгө оруулалтын шийдсэн барилга байгууламж одоо хүртэлх баригдаагүй мөнгийг нь шамшигдуулсан бол авилгатай тэмцэх газарт өгч шалгуулах хэрэгтэй тэгж байж л төсөв жинхэнэ утгаар төсөв болно тэндээс маш их мөнгө гарна аягүй бол ардын намынхан сонгуульд зарцуулсан байж мэднэ шүү орон даяар МАНамын мафи буюу авилгачдын сүлжээ байгаа нь нууц биш 200гаруй мянган гишүүн мөнгө тараадаг сүлжээ шүү тэд бусад намын нөхдийг хүн гэж ердөө үздэггүй МАНаныхан өөрсдийнхөө тэнгэрийн амьтан гэж ойлгодог нь хамаг учир байгаа юм

Avatar

Зочин 2013-10-25 103.26.194.29

Тлейхан уг нь их аятайхан хасаг юмсан. Юунд ингээд байдаг болчихвоо. Дад дүд гээд өөлөөд байх юм. Нэг сайхан төлөв түвшин Авдай гээ л их хурлын гишүүн байсан. Түүншиг байлдаа. Наад муу дээд уруулан дээр нь ялаа суучихсан баяд бол хүний адаг. Нэг нааштай юм ярихгүй. Үргэлж тэр танхимыг муу үгийн нотууд хөвүүлж бузарлаж байдаг гар даа. Явж явж ашгүйдээ. Хэл амаа ололцоод төсвөө батлуулаад авдаг нь. БАтзандан, Амаржаргал 2 бол намынхаа даргын яавгар эрүүнд зуугдсаан зуугдсан. Соёо нь зөрчхөөд салахгүйдээ.

Avatar

зочин 2013-10-25 202.179.10.150

Зүйтэй,энэ хуулиа хамтраад хэрэгжүүлэх хэрэгтэй,үндэслэл муутай зүйлээр хэн хэнээ муулж маргаж цаг бараад яахав,болохгүйг нь хэлээд болохыг нь дэмжээд явахаас Нямдорж Телейхан нар шиг байнга л бусдыгаа буруутгаад загнаад байх нь хэнд хэрэгтэй юм бэ?юм л бол намайг сайд байхад,намайг тэгж хэлэхэд гэж ярих нь ер нь онцгүй сонсогдох юм байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж