Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна | News.MN

Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ-ын Сычуань мужийн Чөндү хотноо зохион байгуулагдаж буй Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэнд зочилж, гэр ахуйн цахилгаан барааны “Чанхун” ХХК, У Ляне архины үйлдвэр, Линхуа цайны үйлдвэр, 9 тив (Jezetech), Дө Ян, Си Лин Фөн Тун зэрэг өндөр технологийн үйлдвэрүүдийн павильонд дэлгэн үзүүлж буй бараа бүтээгдэхүүн болон шинжлэх ухааны технологийн шинэ дэвшилтэт бүтээлүүдтэй танилцав.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Ян Хятадын баруун бүсийн олон улсын үзэсгэлэнд гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүн нарыг хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хятадын баруун бүсийн олон улсын форумд оролцож үг хэлэв. Тэрээр хэлэхдээ “… бүс нутгийн тэнцвэртэй хөгжил, улс хоорондын тэнцвэртэй хөгжил болж, улс орны эдийн засгийн харилцаа тогтвортой байх нь сайн сайхан амьдралын үүд хаалга юм. Монгол Улсын урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны нөхцөл, өсөн нэмэгдэж байгаа бизнесийн боломжууд, харилцан ашигтай хамтын ажиллагааны хүсэл эрмэлзэл БНХАУ болон энэхүү форумд оролцож буй бүх улс оронд нээлттэй байгааг…” онцлон тэмдэглэв.

Мөн өдрийн орой төлөөлөгчид Ляонин мужийн Шэньян хотод хүрэлцэн ирэв. Төлөөлөгчдийг Ляонин мужийн дарга Чэнь Жэнгао угтан авч, Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхав.

Айлчлалын ажлын хэсэг хуралдаж БНХАУ-ын удирдлагуудтай хийх яриа, хэлэлцээний агуулгын талаар зөвлөлдөв. Айлчлал үргэлжилж байна гэж Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-25 103.26.194.12

manai huniig tooj bga mu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж