Үүнээс алтан медалийг “Латин Америк болон Карибийн тэнгист цөмийн зэвсэггүй бүс байгуулах тухай 1967 оны гэрээ”, мөнгөн медалийг “Галт зэвсгийг сайн дураар хураалгах Аргентины 2006 оны үндэсний хөтөлбөр” болон “Шинэ Зеландын Цөмийн зэвсгээс ангид байх, зэвсэглэлд хяналт тавих, зэвсэг хураах тухай 1987 оны хууль” тус тус хүртсэн байна.
Харин Монгол Улсын Их Хурлаас 2000 онд баталсан “Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль”-ийг ДИТЗ-өөс “хүндэтгэн үнэлсэн” байна. Түүнээс гадна Хөнгөн миныг хориглох тухай Бельгийн 1995 оны хууль, Зэвсэгт хүчнийг татан буулгах тухай Коста Рика улсын 1949 оны Үндсэн хуулийн 12 дугаар зүйл анги болон Гэмт хэрэгтэй тэмцэж, харилцан туслалцаа үзүүлэх тухай Өмнөд Африк болон Мозамбикийн хооронд байгуулсан 1995 оны хэлэлцээрийг мөн хүндэтгэн үнэлжээ.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болох Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай хуулийн шинэлэг зүйлийг олон улсын хэмжээнд оруулж ирснийг тус зөвлөл тэмдэглэж, энэхүү үйлсэд Элчин сайд Ж.Энхсайхан чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон дурджээ.
Аргентин, Шинэ Зеландын төлөөлөгчид манай улсын цөмийн зэвсгээс ангид байх статусын ач холбогдлыг мөн цохон тэмдэглэсэн байна.