С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нар Цэцэд хандлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нар Цэцэд хандлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Д.Батбаатар, МАН-ын даргын зөвлөх Б.Энхбаяр нар УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан УИХ-ын 2012 оны 06, 07, 22, 23, 2013 оны 08, 32, 37, 49 тоот тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг магадлан шийдвэрлүүлэхээр иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. c

Тэд хэлэхдээ “Өнгөрсөн наймдугаар сарын 23-ны байдлаар УИХ-ын нийт 76 гишүүний 34 буюу 44.73 хувь нь Ардчилсан нам, 26 буюу 34.21 хувь нь Монгол Ардын нам, 11 буюу 14.47 хувь нь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл, хоёр буюу 2.63 хувь нь ИЗНН, гурав буюу 3.94 хувь нь бие даагчийн төлөөллөөс бүрдэж байна. Гэтэл УИХ-ын нийт байнгын хороодын бүрэлдэхүүнийг авч үзвэл Төрийн байгуулалтын байнгын хороонд 63.1, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд 52.7, Өргөдлийн байнгын хороонд 47, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд 42.1 хувийг УИХ-д 44.73 хувийн суудал бүхий АН дангаараа бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, нэг байнгын хороодоос бусдад нь буюу 47-63 хүртэл хувийг дангаараа эзэлж, УИХ дахь олонхи, цөөнхийн зарчмаар ажиллах зохион байгуулалтын үндсэн зарчим гажсан” байна гэлээ.

Мөн Байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо нам, эвслийнбүлгийн УИХ дахь суудлын тоо, олонхи, цөөнхийн харьцаа зэргийг харгалзалгүйгээр АН-ын гишүүд гурван байнгын хороонд, харин МАН-ын бүлгийн гишүүд Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.2-д заасан “байнгын хороонд заавал харьяалагдаж ажиллах” гэсэн заалтыг хэлбэр төдий хангаж 1-2 байнгын хороонд харьяалагдаж байгаа нь Үндсэн Хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан  “Ардчилсан ёс, шударга ёс…тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “Аль нэг нам …-ын гишүүнийх нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно”. “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалтыг тус тус зөрчиж, УИХ-ын гишүүдийн дунд эрх зүйн ялгаварлалыг бий болголоо гэж өргөдөл гаргагчид үзжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж