МАН-ын ирээдүй буюу маргаашийн сонголт | News.MN

МАН-ын ирээдүй буюу маргаашийн сонголт

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

МАН-ын ирээдүй буюу маргаашийн сонголт

МАН-ыг мандан бадарч байх үед даргын төлөөх амбиц өнөөдрийнх шиг ийм өрсөлдөөнтэй байсангүй. Дарга нарынхаа хөтөлж авчирсан хүнийг гишүүд нь 100 хувийн саналаар ярсхийтэл гар өргөн баталдаг байлаа. Харин өнөөдөр энэ намын удирдлагын төлөөх өрсөлдөөн УИХ-ын сонгуулийг санагдуулж эхлэв. Сонин хэвлэлийн хуудас бүрт МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчид нүүр нүүрээр ярилцлага өгч, мөрийн хөтөлбөрөө хүртэл нийтлэх болов. Ялсан биш, ялагдсан намыг удирдахын төлөө яасан их амбицалж байна вэ? Аль эрт сураг тасарч, улс төрийн тавцангаас буусан эрхмээс эхлээд намын дарга байтугай улстөрч гэж хүлээн зөвшөөрөхөд ч хэцүү залуучууд нэр дэвшихээ зарлах нь юуны учир вэ? 90 жилийн түүхтэй энэ нам захын хүний санаанд батгахаар жижгэрлээ гэж үү.

Маргааш МАН-ын их хурал болно. МАН анх удаа Их хурлаараа ялалтын биш, ялагдлынхаа алдаа, оноог шүүх гэж байна. Намын дүрмэндээ хүртэл өөрчл өлт оруулж, эрх баригч намын биш сөрөг хүчний дүрэмтэй болох гэж буй нь түүхэн дэх анхны тохиолдол болж байна. Тэр тусмаа улс төрийн бүх шатны сонгуульд ялагдал хүлээсэн энэ намыг дахиж өндийж, сэхэх эсэх нь намын шинэ удирдлага хэн болохоос шууд шалтгаалах шинэ үе эхэлж байна. Хэвлэлээр хэн нэг нэр дэвшигчийг тэнгэрт тултал магтан дуулж, нөгөөг нь шаварт хутгалдтал нь муулж шүүмжилснээр МАН-ын Их хурлын 1134 төлөөлөгчийн өгөх саналд нөлөөлөхгүй ээ. Харин нийгмийн уур амьсгал болон ард түмэн энэ намаас юу шаардаж, шахаж байгаа нь мянга мянган гишүүнд нэгийг бодуулж, хоёрыг сануулаасай гэсэндээ улс төрийн тоймч, ажиглагчид үгээ хэлж буй нь энэ юм. Үүнд бас санаа оноо нэмэрлэж, хөндлөнгийн нүдээр ажигласнаа хүргэхийг хичээлээ.

Миеэгомбын Энхболд хэмээх эрхмийг “дарга” гэх тодотгол байнга дагадаг. Насаараа дарга хийгээд ийм тодотгол авчихсан юм биш. Харин дарга шиг дарга, зангарагтай эр хүний жудгийг нь хүмүүс хүндэтгэлийн энэ үгээр илэрхийлдэг юм билээ. Өдгөө 49 настай гэхээр энэ хүн миний мэдэхээр 10 гаруй жил дарга хийж яваа. Одоо МАН гэх өнөр айлын өрхийн тэргүүн болохоо зарласан нь өөрийнх нь гэхээсээ илүүтэй унасан намын өсөж өндийх тулгуур нь ийм хүнийг шаардсантай холбоотой байх. Хотын фракц гэх тодотгол түүнийг байнга дагадаг. Фракц гэх нэртэй ч энэ бол М.Энхболд гэдэг хувь хүний нэгдэл. Энд олон жилийн найз нөхдүүдээс нь эхлээд зам зуурын дагагчид ч бий. Зарим нэгийнх нь сөрөг имиж М.Энхболдыг сүүдэр шиг дагасаар ирсэн. Үүнийгээ цэвэрлээгүй цагт МАН-ын шинэчлэлийг сүүдэрлэж мэднэ гэсэн болгоомжлол ч намынханд нь бий. Түүнийг У.Хүрэлсүхийн, Сү.Батболдын, С.Баярын гэх фракцууд ч дэмжиж буй гэсэн мэдээлэл бий. Тийм болохоор МАН-ын дарга Ө.Энхтүвшин М.Энхболдыг гараас нь хөтөлж оруулж ирээгүй л болохоос биш намын тодорхой түвшинд хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болно.

Харин бусад буюу Н.Энхболд, Ц.Нямдорж бас Т.Аюурсайханы хувьд тодорхой хувийн саналыг өөр хоорондоо хуваахаас хэтрэхгүй. Гэхдээ Т.Аюурсайханаас бусад нь өөр өөрийн түвшинд хүлээн зөвш өөрөгдсөн лидерүүд. Нам дахь хүрээлэл дэмжлэг, хувь хүний характерийн хувьд М.Энхболд шиг хатуу, зөөлнийг хослуулж, ая эвийг нь зохицуулах зангараг дутна. Хэт яхир, хатуу эсвэл хэт зөөлөн, аядуу байх нь сөрөг хүчний удирдагчийн зан биш. Ялангуяа унасан намын хувьд сөрөх гэж сөрж, тэмцэх гэж тэмцэх, эсвэл өрөвдүүлэн тунирхах нь Монголын улс төрд лав тохирохгүйг харуулсан. Монголчуудын нүд нээгдэж, улс төрийн боловсрол нь дээшилсэн. Хэн нэгнийг өрөвдөж, үзэн ядаж савлахаа больсон. Тиймээс зөв стратеги, цагаа олсон оновчтой, мэдрэмжтэй улс төрийг үнэлдэг, дэмждэг болсон. Ийм үед МАН-ыг тэргүүлэх хувь хүний фигур, багийн зөв бүрэлдэхүүн, нэгдмэл бодлогоо хэрхэн зөв хэрэгжүүлж чадах, эсэхээс улс төрийн ирээдүй нь шалтгаална. М.Энхболд МАН-ын дарга болбол хэнтэй шадарлаж, намынхаа “гал тогоог” бариулахаас их зүйл шалтгаална.

Дарга, генсек хоёрын үзэл бодол, зан характер бие биенээ нөхөж, нийцэн зохицох, эсэх нь улс төрд чухал юм билээ. Энэ зохицолдоог МАНынхан өмнө нь үл тооцсоноос нэг хэмнэлийн хүмүүсээр удирдлагаа бүрдүүлсэн. Энэ нь нам дотор сул орон зай бий болгосон. Тиймээс М.Энхболдыг намын даргаар сонговол баруун гар-генсек хэн болох нь аргагүй анхаарал татаж байгаа. Энэ чухал албан тушаалд нэр дэвших олон залуус бий. Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энхмандах гээд энэ намын нүүр царай болсон өөртөө итгэлтэй хүмүүс нэр дэвшихээ ил тодоор илэрхийлж буй. Харин тэдэн дундаас хэн нь намын даргатайгаа гар нийлж чадах бол. Бүгдэд нь зоригтой, шийдэмгий гээд давуу тал бий. Гэхдээ энэ нь заримдаа алдааны эхлэл болдгийг сануулахад илүүдэхгүй. Амьдралд алдаж оноод засаж залруулаад явахыг алийг тэр гэх вэ. Гэхдээ МАН одоо алдах, буруу сонголт хийх эрхгүй. Яагаад гэвэл хоёрхон жилийн дараа болох УИХ-ын сонгуулиас өмнө дахин шинэчилж, засаж залруулах цаг хугацаа үлдэхг үй. Тиймээс МАН-ын ирээдүй энэ сонголтоос шууд шалтгаална. Харин хэн байх вэ. Хувь хүнийхээ хувьд эдгээр залуус бүгд намдаа хүлээн зөвшөөрөгдсөн, өөр өөрсдийн орон зайтай. Тэдний дундаас харин сөрөг хүчин болсон энэ онцгой үед эр зоригоос илүү намынхаа бодлогыг зөв тодорхойлж, хэрэгжүүлж, нийгэмд шинэ дэмжлэг бий болгох хүн хэрэгтэй.

Иргэний хөдөлгөөнийхөн намын байр руу нь дайрч, туг далбааг нь шатааж, хаалга үүдийг нь эвдэн сүйтгэсэн нэгэн тохиолдлын дараа энэ намын 10 дахь генсек У.Хүрэлсүх шатсан тугны тасархайгаа тэргүүндээ дээдлэн УИХ-ын танхимд эсэргүүцэл, эгдүүцлээ цочир сониноор илэрхийлж байсан удаатай. Шүүмжлэл, бахархлын хоёр туйл болж байсан У.Хүрэлсүхийн энэ үйлдлээр зарим залуу гишүүн одоо ч бахархдаг юм билээ. Ялагдсан энэ намд одоо л ийм зоригтой хүн хэрэгтэй гэсэн яриа ч байна. Харин одоо ийм “партизан” тэмцэл, эсэргүүцэл нэгэнт сөрөг хүчин болсон МАН-ын энэ цаг үетэй зохицоно гэж үү. Эсэргүүцэл, тэмцэл, суулт, өлсгөлөн гээд тэмцлийн “хурц хэлбэр”-үүд Монголын улс төрд хоцрогдсон. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн “буйдантай суулт” хийж байлаа. Олон нийт тийм ч таатай хүлээн аваагүй ч намын бүлэг байгуулах эрхээ эрх баригчдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан. Одоо жагсаж тэмцэхээсээ илүүтэй оюун ухааны, бодлогын өрс өлд өөнөөр эрх баригчдаас илүү гарахыг ард түмэн хүлээж буй. Тиймээс МАН-ын шинэ даргад улс төр гэх “шатрын хөлөг” дээр хэдэн нүүдлийн цаадахыг харж, хэрэгж үүлж чадах стратегич-генсек л хань болно. Зөвхөн стратегич төдийг үй эр зоригтой байх нь ялагдсан намын генсекийн бас нэгэн шалгуур байх болов уу? Харин тэр нь хэн байх бол.

Ерөнхий нарийн бичгийн даргад хоёр дахиа нэр дэвшиж буй нэг хүн бий. Тэр бол Д.Цогтбаатар. Өмнө нь хэдхэн хүний саналаар Г.Зандаршатарт зай тавьж өгсөн энэ залуу “Улс төрд цохилтын хариуг ирсний дараа биш, ирэхээс нь өмнө өгөх ёстой” хэмээн нэг ярилцлагадаа хэлсэн байсан. Басаж болохгүй бас нэг нэр дэвшигч Ж.Сүхбаатар гурван сонгуулийн ялагдал гашуун байсан талаар ярьсан удаатай. Тиймээс МАН-ыг 2016 оны сонгуулиар дахин цохилтод оруулахг үйн тулд МАН-ын дарга болох хүн хэнтэй шадарлахаа урьдчилан тооцож буй нь лавтай Намын даргаар сонгогдсон хүн генсект хэнийг санал болгохыг таашгүй. Хэн ч сонгогдсон түүний санал болгосон нэгээс бусад нь танхимаас нэр дэвших нь тодорхой. Энэ тохиолдолд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “сонгууль” намын даргынхаас ч илүү сонирхолтой болох магадлал өндөр байна.

Хоёр жилийн дараа УИХ-ын 2016 оны сонгууль болно. Улс төрд оролцож буй хэн хүний хувьд энэ сонгуулийг одооноос тооцоолж буй нь лавтай. Намдаа эхний хоёрт эрэмбэлэгдэх албан тушаал гэдгээрээ Ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг сонгохоос энэ намын ирэх сонгуулийн өнгийг тодорхойлж болно. Тиймээс энэ их хурал гишүүдийнх нь хувьд МАНын ирээдүйг тодорхойлох, жирийн иргэдийн хувьд ирэх дөрвөн жилийн өнгийг шийдэх улс төрийн сонголтын хурал болох гэж байна.

Зохиогчийн эрх: “ӨДРИЙН СОНИН”

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bagii 2013-10-25 112.72.12.32

Ix xyral gex shig ungursun on jilvvded ta nar mongoliig min xydaldaj xylgailj dyysgasan baine lee dee ter dyndaa dewshij bgaa nuxduud n bvvrch xydlaa BAYAR n Kanadad xvrelsvx n Awstralid -!! Nuguu Zorig n Germany -ryy ym xymgvi zygtaasan bz dee ta naraas shinechlel xvleene gej estoi teren shig xydlaa zvil baixgvi dee

Avatar

bagii 2013-10-25 112.72.12.32

Ix xyral gex shig ungursun on jilvvded ta nar mongoliig min xydaldaj xylgailj dyysgasan baine lee dee ter dyndaa dewshij bgaa nuxduud n bvvrch xydlaa BAYAR n Kanadad xvrelsvx n Awstralid -!! Nuguu Zorig n Germany -ryy ym xymgvi zygtaasan bz dee ta naraas shinechlel xvleene gej estoi teren shig xydlaa zvil baixgvi dee

Avatar

baabar 2013-10-25 103.26.194.127

uuriigoo het duviilgosun ene nohor er ni MONGOLCHUUDIIG MUNKHRUULAHAAS UUR YU HIISEN YUM BE zaluuchuudaa NEPKO-OOS TATGALZAARAI

Avatar

Зочин 2013-10-25 182.160.3.229

M.Enhbold 200 terbumiinhaa hulgaig tulj baragduulaad shorondoo zalarval shuluun shudraga baihsan buun tuvug uchiruulj ih hural ch geh shig zahialgat uguulel ch geh shig. Tertei tergui ard tumen bugd medej baigaa bitgii tumnii shivshig boloo Enhboldoo!

Avatar

Зочин 2013-10-25 182.160.3.229

M.Enhbold 200 terbumiinhaa hulgaig tulj baragduulaad shorondoo zalarval shuluun shudraga baihsan buun tuvug uchiruulj ih hural ch geh shig zahialgat uguulel ch geh shig. Tertei tergui ard tumen bugd medej baigaa bitgii tumnii shivshig boloo Enhboldoo!

Avatar

irgen 2013-10-25 103.26.194.144

M.Enkhbold namiin darga bolsonoor ene namd ireh songuulid ylchih yum shig hachi yum bodotsgooh yum.tsonhnii tsaanaas irgediin amidraliig doriuhan tolidoj chadahgui ene nuhur,irgedeesee tasarsan iim hun ireh songuulid yluulj chadah uu.ireh songuulid ylagdah ajlaa ene ih hurlaaraa guitselduileh gej bga yum bna.gazriin naimaatai ner n urglej holbogdoj yvdag ene erhemiig dargaa bolgoloo gehed AH-iinhand tomoohoon uguush boloh baihdaa.songuuliin umnu shalgaad ehelbel MAH dahiad ylagdana

Avatar

irgen 2013-10-25 103.26.194.108

Shudargaar ursulduj chadahgui.zahialgat niitlel bichuulj busad ursuldugchuu haraar budaj bga hun,yav ch oliggui.MAH iim oliggui,olhiogui dargatai mun hol yvna daa

Avatar

Зочин 2013-10-25 183.100.114.122

Amjilt hysei hurald Hen boloh ni hamaagyi uls orondoo wum hiigeeseu

Avatar

Зочин 2013-10-25 202.179.15.250

Намыг шинэчлэх тухай яригчид, намаа шинэчлэх талаар хүсэгч нар минь энэ мөрөөдөл чинь зүүн төвийн үзэл баримтлал болсон нийгмийн гишүүддээ тулгуурласан хүнээ тойрсон хөгжилийг бий болгох тухай баримжааг чинь алдуулж төөрөгдүүлэн удаа дараагийн сонгуульд ялагдсан сэтгэл зүйн байдлыг чинь ашиглан тоглож намыг чинь улс төрийн давцангаас бүрэн мөсөн буулгаж нийгмийн хүсэл эрмэлзлээс арчин салгаж зайлуулах зорилого санааг нууцалсан үг яриа явагдаад байгааг анхаарч болгоомжтой хандах хэрэгтэйдээ.Намын удирдах бүрэлдэхүүн, нэр хаяг, тамга тэмдэг,ажил үүрэг, орон байрыг яаж ч өөрчилж болноо.Ийм үйлдлийг хэн ч хэдэн ч удаа хийсэн яахав Үүнийг "НАМ ШИНЭЧЛЭХ" гэдэггүй юмаа. харин үзэл баримтлалаа алдвал Улс төрд ямарч нам, хүн гараад ард түмний хүсэл бодлыг хэрэгжүүлэх гэж байхгүй. Их хурлаараа намын даргад Нямдорж, Баяр,Батболд мэтийн хүмүүс сонгогдвол МАН-МАХН уудын нэг үзэл бодол дээр нэгдэж ажиллаж хүчээ авахад тань саад болж магадгүй л байхда

Avatar

ЖАРГАЛСҮРЭН 2013-10-25 202.55.191.35

М:ЭНБОЛДЫГ СОНГОХ ГЭЖ ЭНЭ ИХ ЗАРДАЛ ЧИРЭГДЭЛ БОЛОХ ГЭЖ ТЭР ИХ МӨНГӨӨРӨӨ ӨРӨӨ ТӨЛӨӨД ЯВЖ БАЙСАН БОЛ НЭР ЦЭВЭР МАНгасын ШЭИНЭЧИЛЭНЭ ГЭЖ ЮУ БАЙХ ЮМ ШОУ ХИЙГЭЭД ТУСЫГ ЭС ОЛНО ДОО

Avatar

ЖАРГАЛСҮРЭН 2013-10-25 202.55.191.35

М:ЭНБОЛДЫГ СОНГОХ ГЭЖ ЭНЭ ИХ ЗАРДАЛ ЧИРЭГДЭЛ БОЛОХ ГЭЖ ТЭР ИХ МӨНГӨӨРӨӨ ӨРӨӨ ТӨЛӨӨД ЯВЖ БАЙСАН БОЛ НЭР ЦЭВЭР МАНгасын ШЭИНЭЧИЛЭНЭ ГЭЖ ЮУ БАЙХ ЮМ ШОУ ХИЙГЭЭД ТУСЫГ ЭС ОЛНО ДОО

Avatar

Зочин 2013-10-25 103.26.194.87

Эдэнд ирээдүй байлгамааргүй байх юм

Avatar

Зочин 2013-10-25 103.26.194.99

Badamjunai enkhbold hoyor hutlultsuud avilgaltai temtseh nereer ursuldugchuu hiideg gazriin shuultuureer orohgui baigaa ni elbegdorjtoi holbootoig yamar negen uyagaar sain uyataig ni heleed baina

Avatar

Зочин 2013-10-25 103.26.194.69

ardchilsan nam iimerhuu mayagaar ajillaval.Man-g yamarch hun udirdsan MAN yslna.

Avatar

Зочин 2013-10-25 1.211.50.47

M.Enhboldiin zahialgat niitlel vv

Avatar

Зочин 2013-10-25 103.26.194.81

М.Энхболдыг дарга болгочих гэж тэрний захиалгаар бичсэн юм байна. Ёооё, урд нь хотод байхдаа ч ЗГ-т байхдаа ч мэлийж гүлдийчихээд ямар ч реакцгүй царайлж байгаад авилгал, газрын наймаагаар баяжиж долларын тэрбумтан болоод авсан луйварчин МАН-ын дарга болох гээд улайраад байна гэдэг чинь тэр хэзээ ч ханаж цадахаа мэдэхгүй хомхой луйварчин гэдгийг нь илтгэж байна. Цадвал аль хэдийн цадахаар Төрийн өмч идэж хангалттай баяжсан гэж бодож болдоггүй юм байна, идэх тусмаа улам идэх гээд зүтгэдэг юм шив дээ

Avatar

Зочин 2013-10-25 202.21.113.140

Ýíý íàìä äàíäàà àëáàí òóøààë àâàõ ãýñýí çàëóóñ ýëñäýã ó÷ðààñ óëñ îðíîî ãýõýýñýý èë¿¿ ÿàæ àìèà òýýõ àðãà àðãà áîääîã ó÷èð ýíý íàì äàõèæ ñºõºõ áîëîâ óóä àà. Àðäûí ãýõ òîäîòãîëûã àíõ àâ÷ìðñàí áîëîâ÷ îäîî òýíä àðäûí ãýõ þì òýíä áàéãàà áèë ¿¿.

Avatar

Зочин 2013-10-25 202.21.124.1

Бямбацогтоо даргаар, Мөнхбатаа генсекээр гаргаад ирж. чадвал нийгэм арай өөрөөр хүлээж болов уу, Миеэ энэ тэр бол дэмий дээ. Урьдчилж хараад хэлэхэд ийм л хувилбар байна.

Avatar

Зочин 2013-10-25 103.26.194.21

ҮХЛИЙН ЦОХИЛТ АВЧ ШОКОНД ОРСОН МАН СЭХЭХ БОЛОВУУ ҮГҮЙ БАЙХАА ЭНЭ АМБИЦ, ЭЛЭГ АВМААР НЭР ДЭВШИЛТ, АВИЛГАД ИДЭГДЭЖ ЭМХ ЗАМБРААГҮЙ БОЛСОН, ОЛОН ЖИЛИЙН ЯЛЗАРАЛ ЗЭРЭГ НЬ УЛАМ ДОРОЙТУУЛЖ БАЙНА МАН-г

Avatar

Gazariin tom naimaachin Enhbold 2013-10-25 61.43.230.66

Za ho yag jinhen aguulgaar n avilgachidiin nam boloh ehlel tavigdlaa ! M.Enhbold bol jinhen tsever avilgachin ter usnaas yamagt huurai gardag garsaarch baisan garahch bolno . Tuuntei zovhon tsetsiin Sugar l oiroltsoo zindaanii avilgachin gehdee Miyegee guitsehgui tsetsiin buren erhl halhavch hiij bgaa bolohoos buren azaartchihsan avilgachin ! Aan harin manai Enhbold bol unern hanhiitel ytdagl bolohoos gart barigdaj nudend haragddaggui omhii ungastai ijilhen tiim tseverhen avilgachin , gazariin naimaachin super erdee ho

Avatar

ДАШ ЁНДОН 2013-10-25 103.26.194.43

БИДНИЙГ МӨРӨӨРӨӨ СУУДЛАА ӨГЧ БАЙХАД , ТАВЛАЖ БАЙСАН БАНЬД ГАДААДААС ИРЧИХСЭН НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭЭД ТАВАРГАЖ ЯВАХ ЮМ ДАА , ЗАЙЛУУЛ .

Avatar

Зөв залуу хүнээ гаргаа 2013-10-25 103.26.194.49

Бямбацогтыг намын даргаар, Цогтбаатарыг генсекээр. Харин Сүхбаатарыг бас жаахан өөд нь татах хэрэгтэй. Тэр ааштай, их зантай солиотой хэдэн дарга нараа МАН эртхэн зайлуулах хэрэгтэй тэгээгүй бол 2016 мөрөөдөл шүүү.

Avatar

Зочин 2013-10-25 103.26.194.48

Цогтбаатар дэмий. Зүгээр л нэг дипломатч шүү дээ. Улс төрч биш ээ. Нэг их явахгүй.

Avatar

Зочин 2013-10-25 103.26.194.34

Ayursayxan geg xench tanixguy , enxmandax geg cazinogiin xergeer shorond suug baisan iim xumuus MAN n nuur tsaray geed bychichxeg arai xeternee .

Avatar

USA 2013-10-25 182.160.7.204

ENE NAM UZEL BODOLIIN , UNET ZUILIIN SHINECHILEL HIIJ CHADAHGUI NE ULAM TODORHOI BOLJ BN. M. ENHBOLD, N.ENHBOLD GEH METEES YAMARCH SHINE YUM GARAHGUI. YAHAB HURALIIN DARAA ZADARLIIN YUIL YABTS EHLEH BH L DAA

Avatar

MAN 2013-10-25 103.23.51.3

Ene Ayursaihan elchin saidiin ajlaa ugchihuud buuh gazargyi bolohooroo irj bgaa sh dee chaavaas…

Avatar

USA-aac 2013-10-25 32.151.248.159

Yavj yavj ene MAXH chini l harin ikh uragshaaagaa yavah ni baina shyy.

Avatar

USA-aac 2013-10-25 32.151.248.159

Za odoo tegeheer ene MAH ashugui neg dald oroh bolj baih shig baina. Bi uuniig mon ch ih huleej baina daa. MAH um maani

Avatar

уншигч 2013-10-25 49.0.137.161

намын төлөөлөгчид ирж байгааг зурагтаар харав. мөн л хуучин шигээ инамынхаа төлөө гэцгээж байх юм. тэдэнд нам гэж үглэж ирээд өөрийн эрх ашгаа өмнөө тавьдаг бас л тэгэх биз даргаараа м. энхболдоор сонгох гэлүү МАН-н эцэс ирждээ

Avatar

Зочин 2013-10-25 103.26.195.132

М.Энхболд байтлаа бүр Ардчилсан Намтай хавсаадаж намын даргын суудал авах гэж байна. М.Энхболд МАН-ын дарга болох нь МАН-д ашиггүй, АН-д маш ашигтай. Дараагийн сонгуулиар хэн ч энэ улаан авилгачнаар удирдуулсан намд өгөхгүй

Avatar

Зочин 2013-10-25 103.26.194.101

Badamjunai enkhbold hoyor yagaad nuguu uls turiin jandarm elbegdorjiin avilgal nereer dairch baridag gazraar shuugdehgui baigaa ni negiig heleed baina daa

Avatar

SaruuL 2013-10-25 216.68.164.210

ZARTAI LUIVARCHIN GAZARIIN HULGAICH ENHBOLD MUNGUU TSATSAAD DARGA BOLNO. ENE NAM INGEED DUUSNA, ENE n**** SHORON RUUGAA YAVNA

Avatar

zochin 2013-10-25 103.26.194.136

ENE NAM MOHOLRUUGEE YAVJ BAIGAA NI ENE ENE KHURLYN DARAA MAHN-RUU OROH OCH TOCHNOON HUN BII ALIVAA YUM EBEN TOHINUULAH UKHAANAAR YAVDAG

Avatar

Zochin 2013-10-25 103.26.194.139

MAN mandan badrana aa amjilt ta buhnees ard tumnii ungu haragdana shuu amjilt amjilt amjilt

Avatar

Зочин 2013-10-25 211.246.71.36

suhbaatariig namiin darga bolgobol taarna

Avatar

Зочин 2013-10-25 203.169.55.237

М.Энхболдод ичих булчирхай байна уу. Гөлийгөөд тэр булчирхай ажилгүй болсон нь илт юм даа. Хайран улс төрийн хүчин газрын гаваар орох болж дээ.

Avatar

pkxny 2013-10-25 202.179.10.150

МАН-ын нэр хүнд үнэхээр өрөвдмөөр унажээ,арай ч иймдээ хүрсэн гэж болоогүй шүү,намын даргад шинэ хүн гаргаад ирэх тийм зориг сэтгэл алга,аргаа барахдаа М.Энхболд эрүү үүсгэгдэн шалгагдаагүй болно гэсэн ЦЕГ-ын бичгийг хэвлэлд тавиад сууж байхын чинээ огт бодсонгүй,ядаж л олон түмэн хүлээж авах нэр цэвэр,гар нь цэвэр,мөр нь цэвэр хүн ганцхан ширхэг ч алга гэжүүдээ,их юм хүлээсэн газар 9 шөнө хоосон гэдэг болох вийдээ?

Avatar

pkxny 2013-10-25 202.179.10.150

МАН-ын нэр хүнд үнэхээр өрөвдмөөр унажээ,арай ч иймдээ хүрсэн гэж болоогүй шүү,намын даргад шинэ хүн гаргаад ирэх тийм зориг сэтгэл алга,аргаа барахдаа М.Энхболд эрүү үүсгэгдэн шалгагдаагүй болно гэсэн ЦЕГ-ын бичгийг хэвлэлд тавиад сууж байхын чинээ огт бодсонгүй,ядаж л олон түмэн хүлээж авах нэр цэвэр,гар нь цэвэр,мөр нь цэвэр хүн ганцхан ширхэг ч алга гэжүүдээ,их юм хүлээсэн газар 9 шөнө хоосон гэдэг болох вийдээ?

Avatar

MD 2013-10-25 202.21.113.141

Энэ РАВДАН арай Н,Энхбаяр өөрөө биш байлтай!!!!!!!!!

Avatar

Zotcin 2013-10-25 180.149.78.26

Enhboldiig namiin darga bolgoj baigaad 2015 onii suulees gazar zarsan hergeer shalgah heregtei

Avatar

ЖАГАА 2013-10-25 202.55.191.35

ЭНЭ НАМЫН ЭНЭ ХЭД ХЭН НЬ Ч ДАРГА БОЛЛОО .ГЭСЭН Ч ДАРААГИЙН СОНГУУЛЬД 10 ААД ХУВИЙН САНАЛ АВБАЛ ИХ ЮМ

Avatar

ЖАГАА 2013-10-25 202.55.191.35

ЭНЭ НАМЫН ЭНЭ ХЭД ХЭН НЬ Ч ДАРГА БОЛЛОО .ГЭСЭН Ч ДАРААГИЙН СОНГУУЛЬД 10 ААД ХУВИЙН САНАЛ АВБАЛ ИХ ЮМ

Avatar

хувцагаан 2013-10-25 203.160.48.50

МАН сөнөх талдаа харин МАХН мандах талдаа ороод явж байна. МАХН-д Н.Энхбаяр эргээд ирнэ дээ. Тэгээд МАХН бүр сэргээд мандах нь ойрхон доо.

Avatar

Хувийн мөрдөгч 2013-10-25 203.160.48.50

МАН-ын дотоод үйл явдал нь бол ёстой ***** ухнаа мэдэхээ байсан байна лээ. Нэр төрийн төлөө хөөцөлдөж буй хүмүүс л шуугилдаад байна лээ. Ёстой дарга нь Н.Энхбаяр байвал таарах байсан. Хоёр хуваагдсанаас хойш хоёр нам ард түмнээр их тоглож байгааг ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Ан-ыг яаж ялах вэ гэж хоёр нам худлаа хуваагдаж байж магадгүй. Тэр Н.Энхбаяр л АН-ыг бут буулгаад өгнө л дөө. Энхбаярын МАХН ялах тийшээ хандлагаа бүр эртнээс бэлдсэн байгаа. Н.Энхбаяр л МАХН-ынхаа үйл ажиллагааг өндөржүүлээд өгвөл ёстой аль ч намыг бутниргээд өгнө л дөө.

Avatar

Зочин 2013-10-25 182.160.41.183

Д.Цогтбаатараас өөр шинэчлэл харагдахгүй л байна даа.Сүхбаатараа дарга болгож нам шиг нам болж болдоггүй л юм байх даа. Юун энхболд, Нямдорж вэ? Ичдэггүй новшнууд юм даа.

Avatar

Зочин 2013-10-25 202.21.113.198

Юугий нь таадаг юм М Энхболд дарга, Н.Энхболд дэд, Цогтбаатар нь генсек ойлгомжтой, Сү Батболд, С. Баяртай тэгтлээ тэрсэлдэхгүй Хүрэлсүх бол дараа нь гэж амлах өгөөшинд тохироо хийнэ. Ганц үнэн гэвэл М Энхболд дарга болонгуутаа Элбэгээг 65-р тойрогд мурдигшигээ Алтанхуягийн Засгийн газраар оролдох байх. Түүнд нь сүлбэлдэх олигархиуд АН-аас ч тодорч мэднэ. Шантаажны улс төрөө эхлүүлэх нь тодорхой. Харин 2016 онд бол МАН но шүүдээ. Авилгалын зангарагтай төлөөлөл гэдгээр нь урхи бэлдэж амжих байлгүй дээ. МАН-аа гэж төгсгөл рүү шааригдаваа. Бахархал төрчлөө.

Avatar

Зочин 2013-10-25 202.21.113.198

Сонголт нь аль эрт тодорхой болсон энэ намд гишүүд төлөөлөгчид нь утсан хүүхэлдэйнүүд шүү дээ. Шинэчлэл гэж хичнээн хашгираад юу ч өөрчлөхгүй. Хөгжмийг мөнгөтэй нь захиалдаг байхгүй юү. Хийгээ гартал гурав хоног бужигнаад хоол идээгээр дайлуулаад алгаа ташаад буцах 1200 хүн Бас болоогүй энгэртээ тэмдэгтэй патиар татуулсан дурсамжтай. Хөөрхийсдээ ирээдүйн их үйлс ядарсан сонгуулийн пиар үнэртэж байна.

Avatar

Зочин 2013-10-25 180.149.78.26

НАМ БА ТЕР НЬ ХЯЗГААРГУЙ ШУНАЛТАЙ ХУВЬ ХУН БА БУЛЭГЛЭЛИЙН ТОГЛООМ ЦААШИД БАЙХ ЕСГУЙГ ТУНХАГЛАЖ УРДАХ БУХ АЛДАА ДУТАГДАЛДАА( СОНГУУЛИЙН ЯЛАГДАЛ БИШ!!!!) УНЭНЭЭР ДУГНЭЖ ТЕРИЙН ЕНДЕР АЛБАН ТУШААЛ ХАШИЖ БАЙСАН БОЛОН АЛИВАА СОНГУУЛЬД НАМЫНХАА ШИЙВЭРИЙГ ГУЙЦЭЛДУУЛЭХ ГЭЖ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЗУТГЭЭГУЙ ТОМ ТОЛГОЙТНУУДТАЙГАА ХАРИУЦЛАГА ТООЦОЖ НАМААСАА ХЕЕХ ХУРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВААГУЙ ЦАГТ УЛСААРАА ТОГЛОДОГ БАЙДАЛ ЦААШИД Ч УРГЭЛЖЛЭХ ТУЙЛЫН АЮУЛТАЙ!!! ЭНЭ МЭТЭЭ САЙН ЯРЬЖ НИЙГЭМД ЭЦСИЙН БАЙДЛААР Ч ХАМААГУЙ ИТГЭЛИЙН ДОХИО ЕГЕХ ДОРВИТОЙ ХУРАЛ ХИЙЖ ЧАДАХГУЙ БОЛ ЗУГЭЭР Л ТАРЖ ШИНЭ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ОРОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. АЛИЙН БОЛГОН ЭРХ БАРИГЧ НАМ ГЭГЧ НЬ ТЕР ТУМНЭЭ СЭРЭЭХГУЙ УЛАМ УНТАА БОЛГОЖ ХЕГЖЛЕЕРЕЕ УРАЛДАЖ ЧАДАХГУЙ ДОРОЙ ЯВЖ ГУРАВ ХУРЭХГУЙ САЯ ХУНТЭЙ ИЙМ АГУУ ОРОН МИНЬ ТУМНИЙ ШИВШИГ БОЛЖ ЯВАХ ВЭ!!!!!!

Avatar

Зочин 2013-10-25 202.131.234.226

MUNHBAT ZAHIALGAAR NIITLUULSEN BNA.

Avatar

РАВДАН 2013-10-25 202.179.27.103

ЯМРААР Ч БОДСОН ЭД НАР БОЛ ИРЭХ ЦАГИЙН ДУУЧИД БИШ НЬ ЭНГИЙН ХҮМҮҮНД Ч ОЙЛГОМЖТОЙ. ЭРГЭХ ЦАГИЙН УРТАД ЭГЭЛ АРДААСАА ЗҮҮГДЭЭД ТҮРҮҮЛДЭГГҮЙ ЮМАА ГЭХЭД ТҮГЖРҮҮЛЭХГҮЙ ХАВЧИГДААД ЯВБАЛ АЛЬ АЛИНДАА ӨЛЗИЙТЭЙ БИЗ ДЭЭ. Н.ЭНХБАЯРЫГ ДЭМЖИГЧ РАВДАН

Avatar

РАВДАН 2013-10-25 202.179.27.103

ЯМРААР Ч БОДСОН ЭД НАР БОЛ ИРЭХ ЦАГИЙН ДУУЧИД БИШ НЬ ЭНГИЙН ХҮМҮҮНД Ч ОЙЛГОМЖТОЙ. ЭРГЭХ ЦАГИЙН УРТАД ЭГЭЛ АРДААСАА ЗҮҮГДЭЭД ТҮРҮҮЛДЭГГҮЙ ЮМАА ГЭХЭД ТҮГЖРҮҮЛЭХГҮЙ ХАВЧИГДААД ЯВБАЛ АЛЬ АЛИНДАА ӨЛЗИЙТЭЙ БИЗ ДЭЭ. Н.ЭНХБАЯРЫГ ДЭМЖИГЧ РАВДАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж