Хүнээс ч илүү “Хүн чанар”-тай галуунууд

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Хүнээс ч илүү “Хүн чанар”-тай галуунууд

via Амьдрах
Ухаан, Амжилтын ХӨТӨЧ


Намар болоход тэнгэрт галуун цуваа халуун орныг зорин зэллэн нисэхийг хардаг.
Тэд яагаад ийнхүү зохион байгуулалттай нисдэг юм бол гэж та бодож байсан уу?
Галуу бүр ард дэвэн нисэх галууны агаарын урсгалыг хааж өгөхийн тулд яг нэг
шугаманд ар араасаа нисдэг ажээ. Хэрвээ нэг галуу эгнээнээс хазайн гарахад
тэрээр агаарын маш хатуу эсэргүйцэлтэй тулгаран тамирдах учир эгнээндээ буцаж
ордог ажээ. Мөн цувааны манлайлагч тэргүүнд нисэж буй галуу ядарахад хойд
эгнээнээс өөр нэг галуу ирэн ээлж солигдон нисдэг ажээ. Ийнхүү бүх галуу
удирдагчийн ачааг хуваалцдаг тул яахын аргагүй биширмээр эв нэгдэл, төгс багийн
ажиллагааг тэднээс суралцаж болно. Мөн нисэж буй галуун цувааруу анчин буудан
нэг галуу шархдан унасан тохиолдолд тэр галууны урд болон хойно нь нисэж буй
хоёр галуу шархадсан галууг халамжлахаар газар буудаг ажээ. Заримдаа хөдөө
нутгийн нууранд хоёр галуу өвөлжихийг хараад хүмүүс гайхдаг тэгвэл тэр хоёр
галууны хаа нэгтээ шархдсан галуу байна гэсэн үг юм. Тэд хэзээ ч нөхрөө хаяад
нисдэггүй эдгэрэх юм уу эсвэл нүд анитал нь асардаг нь заримдаа хүнээс ч илүү
“Хүн чанар”-тай мэт санагдана. Тэдгээр галуунууд буцаад халуун орныг зорихдоо
өөр нэг танихгүй галуун цуваанд нэгдэн ороход тэр галуун цуваа маш найрсгаар
хүлээн авч халамжлан эгнээндээ оруулан ниссээр зорилгодоо хүрдэг ажээ. Иймээс
галуун сүрэг хүртэл нэг зорилгынхоо төлөө бүгдээрээ чармайж нэгнийгээ хаялгүй
хүрэх газраа хүрдэг гэдгийг тэднээс суралцаж хүмүүс бид аз жаргалтай, амар
тайван, сайхан амьдрах нэг л зорилгодоо хүрэхийн тулд энэ амьдралдаа хэрхэн
сахилага баттай бусдаар удирдуулж, бусдыг удирдаж мөн хайр, нинжин сэтгэлээ
гээлгүй хамтын хүчээр амьдарч чадаж байна уу гэдгээ дүгнэж үзэцгээе.
Багш Н.Энхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж