Сонгон шалгаруулалт зарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Сонгон шалгаруулалт зарлалаа

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан журмыг үндэслэн Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалт 2013 оны 11 сарын 13, 15-ны өдрүүдэд болно. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн  байранд /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/ 2 дугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд 2013 оны 11 сарын 11-ний өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Үүнд:

1)  Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
2)  Боловсролын  диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь;     
3)  Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
4) Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/;
5) мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ диплом, хуулбар  1 хувь;
6) Зарлагдсан ажлын байранд англи хэлний шаардлага тавигдсан бол бүртгүүлэхээр ирж байгаа иргэд ажлын байранд шаардагдах англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг  “TOEIC”  олон улсын шалгалтын гэрчилгээ авсан байна. Түвшинг тогтоолгож, гэрчилгээ авахын тулд “TOEIC төвийн 322794, /вэйбсайт: www.ets.org, www.santis.mn/ утсаар лавлаж, шалгалтын зардлаа хариуцаж, шалгалт өгнө.
7)   Ажил байдлын тодорхойлолт;             
8)   Цээж зураг 4х6-ийн хэмжээтэй 3 хувь;
9)  Шалгалтын үйлчилгээний төлбөр – 10 000 /арван мянган төгрөг

Баримт бичиг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй гэж Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс мэдээллээ.

 
УДИРДАХ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГЫГ ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж