Хүмүүжигчдийг ажлын байртай болгоно

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Хүмүүжигчдийг ажлын байртай болгоно

Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, тэдэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран шүр сувдан урлал, туузан хатгамал, шигтгэмэл урлал, хэрээсэн урлал, бэлэг дурсгалын зүйлс хийх сургалтыг зохион байгуулжээ.  

Сургалтад нийт 8 хүмүүжигчийг  хамруулж чадамжийн гэрчилгээ олгожээ. Цаашид аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулж  хүмүүжигчдийг суллагдсаны дараа энэ чиглэлээр  жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зээлэнд хамруулахаар  болсон  нь тэдний цаашдын амьдралын баталгааг бий болгосон чухал алхам болсон юм.


Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж