Айлчлалын талаар хамтарсан мэдээлэл хийв | News.MN

Айлчлалын талаар хамтарсан мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Айлчлалын талаар хамтарсан мэдээлэл хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Канад улсын Амбан захирагч нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж байгаа Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстоны айлчлалын хүрээнд Монгол, Канадын талууд нэг баримт бичиг солилцож, хоёр баримт бичигт гарын үсэг зурав.

Канад улсын иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчихыг зөвшөөрсөн ноот бичгийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Гөүлдхок нар солилцлоо. Мөн Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Канадын Арилжааны корпорац хооронд хөдөөгийн малчдын амьдралын төвшинг дээшлүүлэх чиглэлээр харилцан ойлголцох санамж бичигт Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Гөүлдхок нар гарын үсэг зурав. Монгол Улсын ХААИС, Канадын Саскатчеваны Их сургуулийн хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Канадын Саскатчеваны Их сургуулийн Хөдөө аж ахуй, био нөөцийн сургуулийн захирал Мэри Бухр нар гарын үсэг зурлаа.


Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Канад улсын Амбан захирагч, эрхэмсэг ноён Дэвид Жонстон, Монгол, Канадын хэвлэлийн төлөөлөгчид та бүхний өдрийн амгаланг айлтгая. Миний урилгыг хүлээн авч Монгол Улсад айлчилж байгаа эрхэмсэг ноён Дэвид Жонстонтой сая албан ёсны хэлэлцээ хийлээ.
 
Энэ айлчлал бол Канадын талаас хийж байгаа анхны төрийн айлчлал юм. Мөн Канад-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд болж байгаа чухал айлчлал юм. Бид олон салбарт хамтран ажиллах боломжтой. Хүмүүс хоорондын харилцаа маш чухал гэдгийг сая ярилаа. Канад улс руу Монгол Улсын иргэд урт хугацааны визээр зорчих, Канадын иргэд 30 хоногийн дотор Монголд ирэхдээ визгүй ирэх боломжийг олгож байна.
 
Канад улс, Монгол Улсын харилцаа нь ижил үнэт зүйлсээр холбогдож байдаг. Канадын Засгийн газар, төр Монгол Улсыг ардчилсан нийгэмд шилжихэд эхнээс нь дэмжиж ирсэнд бид их талархаж байдаг. Айлчлалын хүрээнд олон баримт бичигт гарын үсэг зурснаас гадна хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, уул уурхай, эрүүл мэндийн салбарт Монгол, Канадын хооронд хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар ярилцлаа.
 
Монголд төрийн албаны шинэчлэл хийхэд Канад улс маш үнэтэй хувь нэмэр оруулж байгаа, цаашид ч оруулна гэдэгт итгэж байна. Батлан хамгаалах салбарт Канад, Монголын хамтын ажиллагаа эрчимтэй явж байна.
 
Канад улсын Амбан захирагчийн Монгол Улсад хийж байгаа айлчлал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн, үр дүнтэй сайхан айлчлал болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Айлчлалд амжилт хүсье” гэлээ.
 
Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон “Би өнөөдөр энд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Канад, Монголын нөхөрлөл, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх талаар ярилцаж байгаадаа туйлын баяртай байна. Юуны өмнө та бүхэнд нийт канадчуудын халуун мэндийг дэвшүүлье.
 
Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Канад улсын анхны Амбан захирагч болж байгаадаа би сэтгэл хангалуун байна. Миний биеийг гэргий Шэроны хамт урьсанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд талархал илэрхийлье.
 
Энэ айлчлал манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх үеэр болж байгаагаараа онцлог юм. Өнгөрсөн 40 жилд хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж ирснийг тэмдэглэхийн ялдамд Монголын ард түмэн Канадын дотнын анд, сайн түншлэгч байж ирсэнд талархал илэрхийлье.
 
Бидний харилцаа ардчилал, хүний эрх, эрх зүйт төрийг дээдлэх нийтлэг үнэт зүйлс дээр суурилж байдаг. Бидний эдийн засгийн харилцаа, ялангуяа байгалийн нөөц ашиглалтын салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хөгжихийн зэрэгцээ бидний түншлэл илүү олон талт, өргөн хүрээтэй болж байна. Өнөөдөр бид ардчиллыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, энхийг сахиулах, бүс нутагт болон дэлхийд аюулгүй байдлыг хангах тал дээр түншлэн ажиллаж байна.
 
Таван жилийн өмнө Улаанбаатар хотноо Канадын ЭСЯ-ыг нээсэн нь бидний холбоо гүнзгийрснийг илтгэсэн томоохон алхам болсон бол одоо бидний харилцаа цэцэглэн өрнөж байна гэж дүгнэх бүрэн боломжтой болоод байна” гэв.



Эх сурвалж: http://www.president.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

suld 2013-10-25 103.10.21.78

mongolchuud minee harin ch zov heleltseer hiisen bishuu mongolchuudiig herevee 30 honogiin vizgui zorchihoor bolbol mongol hun bur kanad ruu hoshuurna tegeed tend ochiod medeej ajil hiij amjihgui tendee harlaj taaraa nogoo solongosoos achigdaj irdeg shig har tamga daruulaad …………………..iimerhuu yavdal tohioldono shuudee urt hugatsaanii viz harin dajgui shuu huuliin daguu ajillaj amidarch bgaad irne saihan amidrna

Avatar

Зочин 2013-10-25 182.160.33.4

tegsh bus geree heleltseer.kanaduud visatei zorchih yostoi!!! Vizenees cholollloo geed kanadaas ireh juulchidiin too osohgui shu dee!!

Avatar

Зочин 2013-10-25 202.21.113.141

ISHHHHH CHAAAVAAAS ARGAGUI L BIZNESIIN TUNSHUUD SHU. HAANA BAINA MONGOL TUR.

Avatar

РАВДАН 2013-10-25 202.179.27.103

ХЭЛЭЭЛЦЭЭР ГЭЖ МАНИЙГАА ХУУРАХ ЮУН.ХАМТЫН НӨХӨРЛӨЛ ХҮРЭЭГЭЭ Л ТЭЛЖ БУЙ ХЭРЭГ ДЭЭ. КАНАД МОНГОЛЫН ЭРХ ТЭГШ ХАРИЛЦАА ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БЭ. ТЭД ВИЗГҮЙ БИД ВИЗТЭЙ. УЛС ТӨРИЙН ХАРАЛГАН БОДЛОГО ГЭЖ БИ БОДОЖ БАЙНА. БАЯЛГИЙГ МИНЬ ХОВХ СОРОХ АНГЛО-САКС, ЕВРЕЙ БИЗНЕСМЕНҮҮД Л 7 ХОНОГТ АЖЛАА АМЖУУЛААД ДАРАА НЬ БААХАН ДУНДАДЫН ХАР АЖИЛЧИД 90 ХОНОГИЙН ВИЗЭЭР ОРООД ГАРААД ОЛБОРЛООД БАЯЖУУЛААД ОНГОЙСОН ХАР НҮХ ӨМХИЙ ТОГТООЛ ҮЛДЭХ МЕМОРАМДУМ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Avatar

РАВДАН 2013-10-25 202.179.27.103

ХЭЛЭЭЛЦЭЭР ГЭЖ МАНИЙГАА ХУУРАХ ЮУН.ХАМТЫН НӨХӨРЛӨЛ ХҮРЭЭГЭЭ Л ТЭЛЖ БУЙ ХЭРЭГ ДЭЭ. КАНАД МОНГОЛЫН ЭРХ ТЭГШ ХАРИЛЦАА ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БЭ. ТЭД ВИЗГҮЙ БИД ВИЗТЭЙ. УЛС ТӨРИЙН ХАРАЛГАН БОДЛОГО ГЭЖ БИ БОДОЖ БАЙНА. БАЯЛГИЙГ МИНЬ ХОВХ СОРОХ АНГЛО-САКС, ЕВРЕЙ БИЗНЕСМЕНҮҮД Л 7 ХОНОГТ АЖЛАА АМЖУУЛААД ДАРАА НЬ БААХАН ДУНДАДЫН ХАР АЖИЛЧИД 90 ХОНОГИЙН ВИЗЭЭР ОРООД ГАРААД ОЛБОРЛООД БАЯЖУУЛААД ОНГОЙСОН ХАР НҮХ ӨМХИЙ ТОГТООЛ ҮЛДЭХ МЕМОРАМДУМ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2013-10-25 182.160.33.4

ok

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж