
ӨАБНУ-д хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулагчид хөгжөөн дэмжигчдэд орон нутгийн үндэсний хөгжим болох вувузел бүрээ үлээхийг хориглож магадгүй болоод байна. Зохион байгуулах хорооны дарга Дэнни Жордааны хэлснээр эхний тоглолтуудын дараа нэвтрүүлэгийг дамжуулж байгаа телевизийн компаниудаас олон тооны гомдол авсан гэнэ.
Хангалттай гэх үндэслэл байвал вувузелийг хориглох болно гэж Жордаан хэлсэн байна. Одоохондоо зохион байгуулагчид сүлд дуу эгшиглэх мөн хөтлөгч зарлах үеэр вувузел үлээхийг хориглоод байна. Джордаан тоглолтын үеэр бүрээн дуу биш хөгжөөн дэмжигчдын дуулж байхыг өөрөө сонсох дуртай гэнэ.
Эхний тоглолтуудын дараа телевизийн компаниудаас гадна хөгжөөн дэмжигчид ба хөлбөгчидөөс гомдол гарч эхлэв. Францын тамирчид Урагвайтай тоглохын өмнө унтаж чадаагүй гэнэ. Вувучел тэднийг өглөөн үүрээр сэрээсэн байна. Мөн түүний дуунаас болоод тоглогчид бие биенээ сонсохгүй байгаа аж. Данийн дасгалжуулагч сонсголын аппаратаа эвдлэхгүйн тулд унтраасан гэх.Телевизийн компаниудын нэвтрүүлэгт вувузелийн дуу хэрхэн нөлөөлж байгааг бид зах зухаас нь мэдээд авсан гэж болно.