Хотынхонд хүргэх хов | News.MN

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Шархүү миний бие өчигдөр тохиолдсон бүгдээ уудлахаар шийдлээ.  Гол нь миний гомдлыг сонсох хүн байхгүй болохоор ганц удаа “мэргэжлээ” ашиглаад холбогдох байгууллагынх нь  удирдлагуудын сонорт хүргэх гэсэн юм. Дарга нар өөр юм яриад, цэргүүд нь хийдүүлээд байдаг ч юм уу, бүү мэд.

Улаанбаатар хот үүссэний 374 жилийн ой аравдугаар сарын 29 буюу ирэх мягмар гаригт тохиож байгаа юм. Нийслэлийн удирдлагууд хотынхоо ойд зориулж, олон  ажил хийж байгаа юм билээ. Даанч хотынхоо захын хорооллуудыг мартчихаад байгаа болохоос. Хараад байхад нийслэлийнхээ төв рүү чиглэсэн ажил хийгээд байгаа нь илт.

Өчигдөр орой ажлаа тараад зургаан номерийн “Өнөр хороолол”-ийн 5443 УНЧ автобусанд суугаад гэр рүүгээ явлаа. Жолооч дүрсгүйтмээр санагдсан уу, эсвэл  дуут дохиог шаардлагатай үед хэрэглэнэ гэдгээ мэддэггүй юм уу,  бараг таван минутын турш зогсоо зайгүй сигналдав. Дүлий хүнд сонсогдохоор хонхоо чарлуулсан жолоочийн тэнэг үйлдлээс болж хөгшин настай, зүрх муутай хүн харваад ойчмоор  л  болсон доо.  Золоор харин тийм явдал гараагүй. Тэр хойно суугаа зорчигч жолоочид “болиоч” гэсэн шаардлага тавьсан ч амжилт олсонгүй.  Хэрэг явдал зөвхөн үүгээр дууссан бол бас ч яамай гэхсэн. Автобусны жолооч III эмнэлгийн буудал дээр ирэнгүүтээ зорчигчдоо арынхаа тэргэнд суухыг үүрэгдэв. Үүнийг эсэргүүцсэн 40 эргэм насын залууг жолооч нь бараг л барьж зодох нь ээ.  Ер нь бол манай нийтийн тээвэрт нэг иймэрхүү соёлгүй бүдүүлэг байдал газар авчихсан. Шаардлага тавихаар өмнөөс нь хэрэлддэг, барьж зоддог. Хүссэн газраа зорчигчдоо буулгадаг. Зорчигчид нь ч хэлсэн үгээр сууж буусаар байгаад тэднийг бүр “даам гаргачихсан” бололтой юм.  Мөнгөө төлөөд суусан бол ганц зорчигчтой байсан  ч хамаагүй чиглэлийнхээ дагуу явах ёстой биз дээ. Тэртээ тэргүй татвар төлөгчдийн мөнгөөр нийтийн тээврийн компаниуд “амьдардаг” байж зорчигчдодоо сэтгэл гаргаад үйлчилж яагаад болохгүй гэж. Үнэнийг хэлэхэд “Өнөр хороолол”-ийн автобуснууд байнга л худлаа шалтаг хэлж, зорчигчдоо замын голд буулгаж, өөр хоорондоо шилжүүлж, мах ачиж яваа юм шиг аягладаг.

Хэрүүл, уруул, түгжрэл дунд арайхийж гэрийн бараа хартал  /СХД-ийн тавдугаар хороо/ тог байдаггүй ээ, бас л тасарчихаж. Ойрын үед байнгын цахилгааны асуудалтай байгаа болохоор “гунигт” хувь заяатайгаа  эвлэрээд шууд л хөнжилдөө шургаад авлаа.  Даваа, мягмар, лхавга, пүрэв гээд тог тасраагүй өнжсөн өдөр сүүлийн 14 хоногт бараг алга. Тог тасрахаар нь 310005 гэх шуурхай мэдээлэл авдаг нэртэй утас руу нь залгана.  Дуудаад л байна, дуудаад л байна, ер авахгүй дээ.  Өчигдөр гэхэд  бараг  нэг цагийн турш шуурхайн мэдээллийн 310005 утастай холбогдох гэж оролдоод барсангүй. Ямар учраас “утас, шөрмөс”-өө авахгүй алга болчихсоныг өчигдөр жижүүрлэсэн нөхдүүдээд асуучихад гэмгүй биз. Өмнөх орой нь /лхагва гаригт/ холбогдсон нөхрөөс  цахилгааны саатал гарсан гэдгийг сонссон л доо.  Гэхдээ  орой болгон  тогтсон цагт тасардаг яасан “ухаалаг”  гэмтэл гээч нь вэ. Хэрэвзээ тогны хязгаарлалт хийж байгаа юм бол түүнийгээ ядаж л хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлдэг байгаач ээ, УБЦТС-нийхэн. Тэгвэл хүмүүс тэр хязгаарлалтаас өмнө хоол ундаа хийгээд, хувцас хунараа индүүдээд авна биз дээ. Чимээгүй байж байгаад гэнэт тасалж хэрэглэгчдээ бухимдуулж, кайф авахыг хүсээгүй л юм бол шүү дээ. Гэмтэл гарсан юм бол цаг тухайд нь хурдан шуурхай засчихаж болмоор л юм. Гэтэл орой болгон гэмтэл гараад хэдэн цагаар тасарчихдаг нь ямар  учиртай болохыг УБЦТС-нийхнээс асуумаар байна.

Тэнд хөгшин хөвөө, нүдтэй нүдгүй өчнөөн хүн амьдарч байгаа нь хамаагүй гэж үү. Тог цахилгааны талаар мэдээлэл өгдөг гэх 70047004 утас руу нь залгаж цахилгаан хэзээ ирэхийг нь лавлах гэсэн боловч байнгын “завгүй” гэсэн дохио өгдөг.  УБЦТС чинь уг нь бизнесийн газар биз дээ.  Монополь эрхтэй болохоороо  тог цахилгаанаа дураараа тасалж, хэрэглэгчдээ чирэгдүүлж болно гэж боддоггүй  л юм бол сар бүхэн төлбөрөө төлж байгаагийнхаа хувьд цахилгааны хязгаарлалтад өртөж, үдэш болгон “таг харанхуй”-д амьдармааргүй байна шүү.  Их хотынхоо 374 жилийнхээ ойг тэмдэглэхээр нүсэр төлөвлөгөө гаргасан нийслэлийн удирдлагуудад гэр хорооллынхон нь тог, цахилгаангүй “тарвага” шиг амьдарч хэлэх гэсэн юм. Ухна ишигний зовлонг ойлгохгүй болохоор тэд яаж, гэр хорооллынхны “харанхуйн” зовлонг мэдрэх вэ дээ. Гэхдээ л….

Г.ШАРХҮҮ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-25 202.9.46.93

балиар заваанийг тоочвол роман ч багадахаар болоод бна,сайн цаг ирэх боловуу

Avatar

niisleliin irgen 2013-10-25 103.11.194.4

Er ni xaa saigyi tog tsaxilgaan tasraad baigaa ym bish yy "

Avatar

Зочин 2013-10-25 202.55.191.35

Manaikh bol bur aimaar hotiin tovd hernee yag amraltiin odruudeer us tasarna tog bol jiriin asuudal odoo ovol bolson chini dulaan bhgui paar huv huiten heleer toohgui zasag ogohgui yum odoo gertee teni zalgaad suuj bgaa ichihgui tegeed bairnii dulaanii suuri huraamj avah esehiig ni harna daa

Avatar

ккк 2013-10-25 202.21.106.101

Нийтийн тээврийг сайжруулья уртсгасан цагаар явуулъя гэвэл УБ хотын захиргаа хариуцлагатай хандаж автобусны жолоочийг 2-3 ээлж болгож ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрүүл мэнд хөдөлмөрийн нөхцөлийг анхаарах хэрэгтэй би өөрөө энэ салбарт ажилладаггүй ч эрүүл мэндийн салбарт ажилладаг тул хөдөлмөрийн эрүүл ахуй монгол улсын бүх салбарт доголдож байгаа шүү ард түмэн минь. та нар боддоо өглөө 5ц 30мин гарсан жолооч кондоктор 2 өдөржин бие засахгүй, хоол тайван идэхгүй, 30 минут амрах завгүй яваа хүмүүс 21ц30мин гэхэд харихыг бодно. биз дээ.

Avatar

Зочин 2013-10-25 182.160.0.27

УБЦТС ийн 700047004 утас шал худлаа. Тог залгуулах гээд 45 удаа залгалаа. Болохгуй болохоор нь зуун тугэээх тов дээр нь очлоо. Тов дээр байдаг гэнэ. Тугжирсээр яваад очтол орой болсон. Одоо зуун тугээх руу яв гэлээ. Энэ утасаа шуурхай болгох. Дурэм ярьсан хунд сурталтануудаа оорчлох хэрэгтэй

Avatar

08 2013-10-25 202.179.31.242

нисэх яармаг автобус 21 цагаас хойш явахаа болиод удаж байна мөнгө муутай хүмүүст маш хүнд байна

Avatar

хотын даргад 2013-10-25 112.72.13.60

хотын нийтийн тээвэрийн үйлчилгээг танай энэ чиглэлийн албаныхан биш хотын микроныхон мэдэж зохицуулдаг болоод удаж байнаа.21,30-с хойш хэдэн буудал явсан ч микроны кондукторын хэлсэн мөнгийг өгөхгүй бол буулгана .хаагуур явах нь хаана буулгаж хаях нь бас тэдний дурын асуудал орой болсон тул гэр орондоо ойртсондоо хэлсэн газар нь буугаад алхана.такси бол бүр монопол ойрхон газар явахгүй гэж гэдийнэ холхон бол бүр холуур тойруулна яагаад гэхээр замын түгжээнээс тойрч явлаа гэнэ.Алхахаар явган хүн явдаг хэсгийг олон газар хашаагаар тагласан байнаа энэ модны 2-ын зам дагуу гэмтэл хүртэл машин нь дайрчих гээд алхах газар үлдэхгүй нь хот төлөвлөлт,хотын тээвэр хариуцсан хүмүүмт хийх ажил үлдээгүй тул орон тоог нь ихээхэн багасгах хэрэгтэй болсон иргэдийн хурлыхаан,хотын даргаа

Avatar

УБЦТСүлжээ 2013-10-25 112.72.13.60

энэ нэг аймаар монопол компани .7004-7004 нь 4-р хороололд тог яагаад тасарсан тухай хэзээ ирэх талаар асуухаар манайх төлбөрөөс болж таслаагйү тэгээд хэн ямар учиртай тогүй болгов гэхээр мэдэхгүй гэнэ иим утасны үйлчилгээ байх хэрэггүй дээ.төлбөрөө болоогүй гэдэгээ би өөрөө мэдэж байгаа.тэр утсаар шаардлага хангахгүй мэдээлэл өгч чадахгйү байж олон зуун хэрэглэгчийн цаг ,мөнгийг барсан утас зарлахаа болио цахилгаан сүлжээнийхээн

Avatar

хотын даргаа 2013-10-25 112.72.13.60

хотын даргаа та нэг хэд хэдэн чиглэлд орой 21,30 -с хойш автобусаар явж үзээч.Тэнүүн огоо гэнүү сонин нэртэй компаний үйлчилгээнд явуулахыг боливол яасан юм бэ арай уужуу арай зорчигчоо хүн гэж үздэг үйлчилдэг газар олдох байлгүйдээ.тэд хоорондоо уралдаж бүр толиороо бие биенээ шүргэж зорчигчдоо түргэн ор бущуу ***** гэж байнга тэвдүүлнэ хүнээ бууж сууж дуусаагүй байхад гэнэт хурдалж хоорондоо үргэлж танайх хаана явна хэдэнийг хийсэн гэж кондукторууд нь яриад хүнээ ,буудалаа зарлана гэж үгүй орлогын төлөө уралдаан зохиож олон хүнийг автобус дотороо унагааж үйлчилдэг хэлэхээр өөрөө сайн барихгүй яасан юм гэж загнана.Би тортой цүнхтэй орж суудал хүрч амжаагүй байхад гэнэт хөдлөхөд нь унаж байсан кондуктор нь туслаад босгохын оронд хараад утсаар яриад байсан.3,4-р хороололын Нарлаг ,Ачлалтай замаар автобус хахаж хоорондоо уралдаан зохиож зорчигчид золиос болж байхад модны 2 -оос гэмтэлийн эмнэлэг хүртэл 2-3 буудал газар маш олон орон сууц баригдсан оршиг суугчид ихэссэн ч энэ замаар явдаг нийтийн тээвэрийн үйлчилгээ алга байнаа.Хотын тээвэрийг хариуцдаг хэдэн дарга нар ширээнийхээ ард суусаар 80 жил болж байна тэр хооронд олон шинэ хороололиийн оршин суугчид хотын тээвэрийн үйлчилгээгүй байсаар. . .

Avatar

зочин 2013-10-25 49.0.134.244

Автобусны ,ер нь жолооч нар ньихэнх нь мэргэжлийн бус,болловсрол муутай хамгийн гол нь хүний амь хариуйцаж яваагаа ойлгодгүй юм.УБ-т бүх автобусны дугуй чахрана.Ямар нэг үйлчилгээ огт хийхгүй.Буудал зарлана гэж байхгүй.Дуу хөгжим чанга тавиад дээр нь зааланд хүмсүүд утсаар яриад 20-40 минут мөнхийн шуугианд явна.Ямарч хүндэтгэл байхгүй харьцаа муутай боловсрохгүй юм аа.Улам л муудаад байх юм.Сайн хэлж ярьж байна.Торгож бай,Хүн авч байна гээд зогсоод,зогсоод л ёстой тамлах юм аа????Хотын удирдлага өөрсдөө сайн явж биеээрээ үзээч.автобусны хурган дарга нараа ч үзүүлх

Avatar

Zochin 2013-10-25 180.235.164.114

Óëààíáààòàð õîòûí äàðãà Áàò -¯¿ë òà ºìíºõ äàðãà íàðààñ ÿëãàðàõ þì àëãà áàéíà. Íèéñëýëèéã íèéñëýë øèã áîëãîæ ÷àäàõã¿é áîë îé òýìäýãëýýä ÷ õýðýãã¿é àæëààñàà îãöîðñîí íü äýýð äýý õîð íàéðóóëààä áàéëã¿é íèéñëýëèéã õºãæ¿¿ëæ ÷àäàõ õ¿íýý ãàðãà äàà ìîíãîë÷óóä áèäíèé ìºí ºâºã äýýäñèéí íýð òºðèéã îëîí æèë ãóòààæ áàéíà ø¿¿!!!

Avatar

zochin 2013-10-25 180.235.164.114

Óëààíáààòàð 374 æèë áîëñîí ãýõýä îäîî õ¿ðòýë õîãíîîñîî ñàëæ ÷àäààã¿é, íèéòèéí òýýâýð õºã溺ã¿é, íèéñëýëèéí øèíæã¿é äýëõèéí ãàíö õîò. Íèéñëýëèéí äàðãà óäèðäëàãóóä ãàäààä óëñ îðíû îëîí íèéñëýë õîòîîð ÿâñàí áàéãàà. ¯å ¿åèéí õîòûí äàðãà óäèðäëàãóóä è÷èõ áóë÷èðõàé áàéäàãã¿é áîëîëòîé. Äóíäàä Àçèéí óëñ îðíû íèéñëýëýýñ äîð õºãæèëòýé áàéõàä ìîíãîë õ¿í ë áîë ñàíàà òàâüæ õºãæ¿¿ëýõ öàã íü áîëîîä óäàæ áàéíà. Õóðàëäààä ÿðèàä áîëäîã áîë íèéñëýë õîò èéì áàéõã¿é ë áàéõ. Óëààíáààòàð õîòûí óäèðäëàãóóäàà þóíû ºìíº íèéñëýëèéã õîãã¿é, óòààã¿é, öàãòàà ÿâæ èðäýã íèéòèéí òýýâðèéí ¿éë÷èëãýý, íèéòèéí ¿éë÷èëãýýíèé ñî¸ëòîé áîëãîîä ºãºº÷. Óñàí îðãèëóóð, óðëàãèéí á¿òýýë øèã öýöãèéí ìàíäàë, ãóäàìæíû ãýðýëò¿¿ëãèéí òóõàéä ÿðèàä ÷ îéëãîõã¿é áèç äýý

Avatar

СХД-ийн иргэн 2013-10-25 202.126.89.172

хотын удирдлагууд, дүүргийн ИТХ-ын гишүүд гээд олон хүмүүс байдаг. Иргэдийн тавтай тухтай амьдралын нөхцөлийг хангана гээд л сонгогдсон. Яг өнөөдрийн байдлаар худлаа юм ярьсан хүмүүс л ТВ -ээр харагдах юм. Гэр хороололд амьдардаг гэхээрээ шийтгүүлж байгаа юм шиг цахилгааны гэмтэл саатал, хязгаарлалт нь заавал гэр хорооллынхныг хамардаг нь сонин. Хажууд байгаа байрнуудын тог тасрахгүй байхад гэр хорооллоынх л байнга унтраастай. Тэгээд 70047004, 310005 утас нь авахгүй, өчигдөр арай гэж залгасан чинь эртхэн цахилгаан үүсгүүр авсан нь дээр гэж байна. Тавлаад байгаа юм уу, доромжлоод байгаа юм уу. хэрэв цахилгаанаар хангаж чадахгүй бол албан ёсоор хэвлэл мэдээллээр зарламаар байна. Татвар төлөгчдийн, улсын төсвийн мөнгөний ихэнхийг эрчим хүчинд хуваарилж байгааг ард түмэн мэдэж байгаа. ТВ-ээр дарга нар нь нэг л их юм хийэ байгаа хүндрэлтэй хэцүү байгаагаа гайхдаг. Зун нь хийж байхгүй яадаг засвар, шинэчлэл юм. Үнэн дампуу байна даа. 21 дүгээр зуунд улсын нийслэлд ард түмнээ лаа бариад хоолгүй хонуулж байдаг арчаагүй албатуудаа анхаараач ээ. ерөнхий сайд аа

Avatar

Bi 2013-10-25 110.9.106.194

Helj shaardlaga tavij hiilgii. ng ni zorigloj duugarsan bol busad ni haraad suugad bailgui demjeed uurgee uhamsartal l shahaj shaardii. bid nar uursduu l harj suuj heneggui bsar bgad humusiig davraaj bn shu de

Avatar

Зочин 2013-10-25 110.11.182.141

bus taxi uneheer aimaar. hezee higjnoo, yamar ch hyanalt baihgui. shiideh argaa olohgui teneg yum bol zaaj ogii. busnii uilchilgeend hyanalt tavidag huuli heregtei. jishee n 1 buudal deer 2 min aas iluu baij bolohgui geh met, bohir zavaan bol tsagdaa nar torguuli tavih heregtei.

Avatar

Зочин 2013-10-25 110.11.182.141

buudal bolgon deer ochij orilood yavahgui balai yum bilee .amshingui hun bol UBt ih hetsuu bolson baina lee

Avatar

Зочин 2013-10-25 49.0.159.126

микро нуудын тэр нормоос илүү хүн суулгдыг болимоор нэг хүн дутуу байна гээд хүний цаг үрээд зогсоод байдаг тэд мөнгө олох сонирхол байгаа бол бусад хүмүүс аятай хурдан зорчмоор байх юм.эсвэл бага оврын автобус олныг явуулж баймаар тогтсон үнээр

Avatar

zochin 2013-10-25 182.160.2.103

Avtobus bohir zavaani tuil. Yadaj hogoo shuurdej shalaa ugaagaad mongoo avaach. End jinhen haldvarn eh uurhai bn. Hyanaltn baiguulga haana bn

Avatar

Хотын захиргааныханд. 2013-10-25 103.26.194.14

За БЗД-ийн Өгөөмөр хотхон руу ордог замыг Өгөөмөр захын эзэд блок тавьж хаагаад оршин суугчдыг гарч орох боломжгүй болгоод хоёр долоо хонож байна. Үүнд хотын захиргааныхан анхаарч зохицуулж өгөөрэй. Хот засаг захиргаатай, дүрэм журамтай байдаг. ROYAL TV ирсэн ч захиалгын бичлэг хийгээд арилж өгсөн.

Avatar

зочин 2013-10-25 103.26.194.158

Баруун гар тийш эргэхдээ дохио хамаарахгүй шулуун замын тэргээ өнгөрөөгөөд явдаг болмоор байна бүх хөгжилтэй орнууд баруун гар тийш эргэх нь дохио хамаарахгүй явдаг энийг хэрэгжүүлвэл замын хөдөлгөөн 25 буурна хүмүүсээ дэмжиж байвал лаке дараарай

Avatar

Зочин 2013-10-25 202.70.46.200

bi BZD_iin 19_r horoond amidardag hed honog l tog tasarlaa. unuudur gehed l 11 tsagt tasarsan odoo 2140 bolj bhad bdaggui. hooloo ch hiij chadahgui hetsuu yum daa

Avatar

зочин 2013-10-25 103.26.194.137

Баруун гар тийш эргэхдээ дохио хамаарахгүй шулуун замын тэргээ өнгөрөөгөөд явдаг болмоор байна бүх хөгжилтэй орнууд баруун гар тийш эргэх нь дохио хамаарахгүй явдаг энийг хэрэгжүүлвэл замын хөдөлгөөн 25 буурна хүмүүсээ дэмжиж байвал лаке дараарай

Avatar

зочин 2013-10-25 103.26.194.20

Баруун гар тийш эргэхдээ дохио хамаарахгүй шулуун замын тэргээ өнгөрөөгөөд явдаг болмоор байна бүх хөгжилтэй орнууд баруун гар тийш эргэх нь дохио хамаарахгүй явдаг энийг хэрэгжүүлвэл замын хөдөлгөөн 25 буурна хүмүүсээ дэмжиж байвал лаке дараарай

Avatar

зочин 2013-10-25 27.123.214.114

Баруун гар тийш эргэхдээ дохио хамаарахгүй шулуун замын тэргээ өнгөрөөгөөд явдаг болмоор байна бүх хөгжилтэй орнууд баруун гар тийш эргэх нь дохио хамаарахгүй явдаг энийг хэрэгжүүлвэл замын хөдөлгөөн 25 буурна хүмүүсээ дэмжиж байвал лаке дараарай

Avatar

Нийтийн Тээвэрт 2013-10-25 103.26.194.142

Нарантуул хүрдэг микронууд цонхон дээрээ 500 гэсэн бичиг наачихаад 1000 төгрөг нэхээд 500 өгнө гэвэл * тэгвэл суухаа боль* гэж загнаад л явж байна шүү дээ

Avatar

Zochin 2013-10-25 112.72.13.94

Ochigdor hotiin darga ih goe goe ym yriad l bsan deerh asuudlaa shiidej ogoochee arai dendyy ym zahiin horoolol imerhyy l bdaltai bga shyy de hevlel medeeleleer avsan arga hemeegee medeelj ogooch nogoo 1111 gomdol sanal avah utsand n holbogdvol ymar ve

Avatar

Зочин 2013-10-25 202.55.191.35

Bayunzurkhiin 5, 22 -p xopood mun adil toggui 7-8 xonoj baina.38 chigleliin busee nemeechee. Cuux gej dain bolj baina. XOTIIN DARGA NARAA. Odoo xurtel tog alga baina.70047004 utsaa avaachee

Avatar

Зочин 2013-10-25 202.179.8.3

Энэ туйлын үнэн. СХД-ийн хороо бүрт, ялангуяа гэр хороодод ийм зовлон орой бүр нүүрлэж байгаа. 90-ээд он давтагдаж орой бүр тас харанхуйд аж төрж байна. СХД-ийн Цахилгаан сүлжээнийхэн хоёр айлын гэрлийн утсыг сольж тоолуурт холбочихоод өчнөөн чирэгдүүлж хэдэн жилийн дараа асар их хохиролд унагасны дараа буцааж засч холбохдоо өнгөрсөн төлбөрийг чинь буцаахгүй шүү, айлууд хоорондоо тохир гэж турхирчихаад яваад өгдгийг биеэрээ үзсэн. СХД арай л биш боллоо доо Чинболд даргын нүүрэн дээр

Avatar

Нарантуяа 2013-10-25 202.21.114.11

тийм шүү би ч гэсэн СХД 5 хороонд амьдардаг Ойрын хэд хоногт орой бүр цахилгаан тасарч байгаа утсаа улайстал залгаж байж арай гэж холбогдохоор гэмтэл гарсан гэхийн цахилгаанаар халаалтаа шийдсэн нялх хүүхэдтэй айл хэцүү байна гэхээр өглөө гэхэд ирчихнэ гэхийн доромжлоод байгаа юм уу хайшаа юм бэ???????

Avatar

АНХААР 2013-10-25 103.26.194.124

ҮҮНИЙГ ХОТЫН ҮСТЭЙ , ҮСГҮЙ 2 ДАРГА АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ХАТУУ ҮҮРЭГДЭЖ БАЙНА . УЛААН АВТОБУСНУУДЫГ ЯАГААД ХӨХ ӨНГӨӨР БУДСАН БЭ , ТАЙЛБАРЛА ,ТА 2 Т ТАЛ ЗАССАН ЮМ УУ

Avatar

zochin 2013-10-25 203.91.118.101

hotiin baidal yor ni neg iimerhuu l baigaa.,,ene harin ch joohon bagaduulsan bn,,,songino hairhan duuregt urgelj iimerhuu zuil tohiolddog shuu dee,,,,,darga nar ni haust tansagladag bolohoor yu ch medehgui l baih ldaa,,,,srd irgediin amidral shuudai nuurs omh mahaa herhen zalguulahaas l ehlej baina da

Avatar

Зочин 2013-10-25 124.158.94.35

Ёоо ёстой загатнасан газар минь маажив. Ток тасарсан л бол тасарсан хохь чинь гэж байгаа юм шиг утсаа огт авахгүй. Ганц удаа биш өдөр дараалан тогтсон цагт тасраад байдаг нь их сонин. Төсвийн алдагдлаа нөхөж байгаан байлгүй чааваас. ХУД-т ч бас хэд хэд ингэсэн шүү

Avatar

Гомдол их байна Бат-ҮҮл даргаа 2013-10-25 203.194.115.130

Бид Баянзүрх дүүргийн 6-р хорооны 51,52,53,54-р байранд амьдардаг.Эдгээр байрыг хариуцсан СӨХ-ийг "Сэрсэн тал" гэдэг.Дарга нь Долоонхүч гэдэг залуу байдаг.СӨХ-ийн дарга, зөвлөлийн гишүүд оршин суугчдын санал, оролцоогүйгээр өөрсдөө өөрсдийгөө сонгосон том толгойтнууд.Эдний хариуцсан байрнуудын цахилгаан шат байнгын сааталтай, орцны цэвэрлэгээ гэж най байхгүй заваан.Доор нь 50 гаруй машин зогсдог.Гражийн зээрээс борооны ус зунжин гоожсон, заримдаа хэзээ дооноо цөмрөх бол гэсэн айдас төрдөг юм.Цахилгааны мөнгөө төлөөгүй гээд Баянзүрх дүүргийн ЦШС-ийнхэн тогийг нь тасалчих нь.Ингээд харанхуй агуй болдог юм.Хог, шээсний үнэр танар гэж жигтэйхэн.21-р зууны УЛаанбаатартын төв хэсэгт ийм заваан байр байдаг гэхэд итгэмээргүй.Баянзүрх дүүрэг, 6-р хорооныхонд хэлдэг боловч тэд нүд нь балай, чих нь дүлий.Энэ байдлыг СӨХДЗ гэдэг байгууллагад мэдэгдээд ч нэмэргүй. Эрхэм баатар Бат-Үүл дарга минь та үүнийг уншихгүй байх.Гэхдээ танай хэвлэл мэдээллийн албаныхан олж үзээд танд дуулгана гэдэгт найдаж байна.Бид одоо яах ёстой вэ?.Таны тодорхойлсноор дэлхийн том хот болсон Баянзүрх дүүргийн 6-р хорооны 51-54-р байрныхан соёлгүй, эрүүл бус орчинд амьдарч байгааг газар дээр нь ирж үзээд тодорхой арга хэмжээ авч өгөөч.Танай анхан шатны захиргааны байгууллага иргэдийн төлөө юу ч хийхгүй байна.

Avatar

Зочин 2013-10-25 124.158.95.139

Энэ хүн үнэн бичсэн байнаа Ер нь хотын тээврийн автобус баазынхан орой 21,30-аас хойш явдаггүй шүү дээ Тэгээд л нөгөө микронууд нь үнээ нэмээд л 1000,1000-гаар мөнгөө хэлээд л явдаг ш дээ. Ар согоотын автобус бол бааз нь хойд чиглэлдбайдаг болохоор 7 буудал хүртэл явчихаад л бааз руугаа эргээд л орчихдог.Энийг ер нь дарга нар нь мэддэг юмуу. Ер нь аль байгууллагын дарга нар нэг өдөр нилээн орой нийтийн тээврээр зорчиж сонирхмоор юм даа

Avatar

zochin 2013-10-25 37.220.130.61

Ed nart uilchilgee hariltsaanii talaar hicheel zaaj baimaar yumaa. Denduu tarhinii turaaltai shuu.

Avatar

Hotiin hun 2013-10-25 202.131.232.36

Ene hun uneheer zov bichijee. Yag iim baidag.Dund tushaal bolon tuunees dooguur, bas ajil haij irsen hodoonii hamaatnuud l neg iim despitcer uurgee medehgui teneg yum hiigeed bga daa. Za avtobusnii ihenh jolooch nariig bol evderch hemgerdeggui tankind suuchaad yavaa baatar ers bish shuu gedgiig ni oilgotol nudeh yostoi.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж