Австралийн ЗГ нүүрсний салбараа дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Австралийн ЗГ нүүрсний салбараа дэмжиж байна

Австралийн “Queensland” мужийн Засгийн газраас нүүрсний арвин баялаг нөөцтэй Bowen Basin бүс нутагтаа шинээр 1,200 кв.км талбайд нүүрсний геологи хайгуулын ажил явуулахаар шийдэж, улс орны хэмжээнд нээлттэй тендер зарласан байна. Тендерт нүүрсний хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх шатны компаниуд оролцох боломжтой бөгөөд урьдчилгаа мөнгө шаардахгүй гэдэг утгаараа хайгуулын жижиг, дунд компаниудад таатай нөхцлийг санал болгож байгаа юм. Тус улсын Байгалийн баялаг, уул уурхайн сайдын хэлснээр Австрали улс уул уурхайн салбараа урт хугацаанд тууштай дэмжихийн тулд ашигт малтмалын хайгуулын ажлыг илүү эрчимжүүлэх бодлого баримталж байгаа аж.

Тухайлбал зөвхөн өнгөрсөн 7 хоногт л гэхэд тус яам хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн нийт 1,400 гаруй хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

Австрали нь уул уурхайн салбарын хөгжил, тэр дундаа нүүрсний экспортын хэмжээгээр тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд Bowen Basin нь нүүрсний нөөцөөр улсдаа төдийгүй дэлхийд гайхагддаг бүс нутаг юм.

Б.ГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж