Ам.долларын ханш нэмэгдсээр

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Нэг хэсэг тогтвортой байсан ам.долларын ханш буцаад өсч эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, валютын урсгал суларснаар Монголын дотоодын зах зээлд сөрөг нөлөөлөл үзүүлсэн хэвээр байгаа юм. Наймдугаар сарын дундуур ам.долларын ханш 1790 төгрөгт хүрээд буурсан бол өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн 1650 төгрөг байсан ам.долларын ханш 1708 төгрөгт хүрээд байна. “Найман шарга” зах дээр өнөөдрийн байдлаар ам.долларыг 1705 төгрөгөөр авч, 1708 төгрөгөөр зарж байна. Тэгвэл Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.доллар 1699 төгрөгт хүрчээ.  Харин юанийн ханш 279 төгрөгт хүрээд байна.

Н.ГЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж