Үерт хэлмэгдээд нэг ам.долларын нөхвөр авчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Үерт хэлмэгдээд нэг ам.долларын нөхвөр авчээ

Энэтхэгийн нэгэн фермер эр үерийн гамшигт өртөж, орон нутгийн захиргаанаас 80 рупий буюу 1,3 ам.доллартай тэнцэх хэмжээний нөхвөр авчээ. Энэтхэгийн NDTV телевизийн мэдээлснээр, Видарбха (Махараштра муж) гэх бүс нутгийн 55 настай Сонбу Ганпата Бавне (Sonba Ganpat Bawne) гэдэг фермер өөрөө энэ тухай ярьжээ.

Фото: АР

Үерт нэрвэгдсэн фермер эр байр сууцаа засахад 14 мянган рупий (227 доллар) зарцуулсан гэнэ. Засгаас өгсөн тусламж нь сарын өмнө ирж гамшгийн хохирлыг үнэлээд явсан албан тушаалтнуудыг дайлсан цай  идээний үнийг ч  дарж чадахгүй гэж Бавне ярьжээ. Нутгийн албан тушаалтан тэдний гэр оронг үзээд нөхвөрийг бүх хөрөнгийнх нь нэг хувьтай тэнцэнэ гэж үнэлсэн байв. Тэр нь 83 рупий болсныг 80 болгон тэнцүүлсэн гэнэ. Одоо фермер үерт устсан  шар буурцгийн тариалалтынхаа төлөө нөхвөр хүлээж сууна.

Махараштра  мужид үер долдугаар сард болсон ба 250 хүн гамшигт үрэгдсэн байлаа. Видарбха суурины 15 мянган байр байшин усанд автан сүйрсэн байжээ. Эрх баригчид уг мужид 20 тэрбум рупийн тусламж үзүүлсэн байна. Сонба Ганпат Бавне ганцаараа тийм нөхвөр аваагүй. Нутгийн хүмүүс нөхвөрийн мөнгийг хэтэрхий инээдэмтэй мөнгө хэмээн ярьцгааж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж