
Өмнөд Солонгосын томоохон компаниудын нэг “Samsung” корпорацийн орлого өмнөх жилийнхээс 26 хувиар өсч, 7,2 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр дэлхийн ухаалаг утас болоод таблетны зах зээлд тэргүүлэх компанийн нэг болж байгаа юм. “Энэ бол Samsung-ийн хувьд таатай мэдээлэл. Тэдний гаргаж буй шинэ технологиуд зах зээлд эрэлттэй байгаа. Мөн азийн зах зээл тэдний бүтээгдэхүүнийг сайшаах магадлал өндөртэй. Тиймээс ирэх жилд гаргах технологийн шинэ шийдлүүд нь орлогоо өсгөх бас нэгэн алхам болох байх” гэж LS Asset Management компанийн мэргэжилтэн Ким Сун Соо ярьжээ.
Мөн ухаалаг телевиз болоод ухаалаг дэлгэц, ухаалаг хөгжмийн технологийг нэвтрүүлэх гэж байгаа бөгөөд оны сүүлээр олон нийтэд танилцуулах гэж байгаа аж.
Б.СҮХ