“Модун Ресурс” ЗГ-тай санамж бичиг байгуулав | News.MN

“Модун Ресурс” ЗГ-тай санамж бичиг байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

“Модун Ресурс” ЗГ-тай санамж бичиг байгуулав

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Модун Ресурс” компани /ASX: МОВ/ нүүрсний шахмал түлшний үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх тухай Монголын Засгийн газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Уг мэдээлэл цацагдсанаар компанийн хувьцааны ханш 16 хувиар өссөн байна.

Дээрх санамж бичигт заасны дагуу  тус компани нь Нүүрст төслийнхөө ордод олборлолт явуулах, ордод түшиглэн хагас коксон шахмал түлшний үйлдвэр байгуулах болоод шаардагдах хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй аж. “Модун Ресурс” компанийн Ерөнхий захирал Рик Далтон “Монгол улсын Засгийн газартай санамж бичиг байгуулсан нь манай компанийн Нүүрст төслийн үйл ажиллагааг албан ёсны болгож байгаа юм.

Энэхүү санамж бичиг нь төрийн хяналтын эрх үүргийг маш тодорхой болгохоос гадна хоёр талын сонирхолд бүрэн нийцэж байна” хэмээн мэдэгдэв. Тус компанийн зүгээс ирэх жилд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж буй нүүрсний шахмал түлшний үйлдвэр нь жилд 200-250 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Монголын Засгийн газартай санамж бичиг байгуулснаар “Модун Ресурс” компанийн зах зээлийн үнэлгээ 20-30 хувиар өсөх магадлалтай хэмээн олон улсын ажиглагчид таамаглаж байна.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тэнэг үүд 2013-10-25 202.70.46.202

манай дотоодод УВд түүхий нүүрсний үнэ 300 000 буюу 250 амд х жилд 1сая тонн = 200 сая амд жилд чөлөөтэй цохих орон зай байсан юм. Манай эргүү сдакуудыг эргүүтэж байх хооронд энэ орон зай гадных боллоо. Дээр шингэрүүлсэн хий, түлш гаргавал 2 тэрбумын зах зээл бэлэн болно.Өөрийнх нь юмыг өөрт нь зараад хаячихаж байгаа юмдаа. Засаг нь ч тэнэг бизнесменүүд нь арчаагүй, нөгөө хийморь энэ тэр нь хаа байна аа

Avatar

buk 2013-10-25 103.10.23.89

saihan sanal b.na demjigdej ajillah boltugai. vil ajillgaa n xaana yawagdah ym boloo

Avatar

Зочин 2013-10-25 103.26.194.173

За тийм. Юм байхгуй монголчуудаа дэмжихгуй Австралчуудыг дэмжиж буй торд байгаа луйварчдыг ил болгох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж