Солонгосын кино өдрүүд болно

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Солонгосын кино өдрүүд болно

Энэ жил Монгол улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ тохиож байна. Ойн хүрээнд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны яам, БНСУ-ын ЭСЯ, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Солонгосын кино урлагийн зөвлөл, “Өргөө” кино театр хамтран “Солонгосын кино өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд “Өргөө” кино театр дараах кинонууд үнэ төлбөргүй гаргах юм. 

“Миний амьдралын дурсамж” энэ сарын 17-22 өдрүүдэд 19:00 цагаас
Уянгын мелодрам 117 минут үргэлжилнэ 

Гол агуулга
Ой ухааны сааталд орж эхэлсэн Сү Жинь хайр, гэр бүл гэдэг өөрт нь огт хамаагүй мэт зожиг зантай Чол Сүтэй ханилна. Мартамхай байдал нь улам ихсэж байгааг анзаарсан бүсгүй эмчид үзүүлснээр тархи нь хоног хоногоор үхжин ой санамжаа алдсаар байгаагаа мэднэ. “Миний толгой дотор баллуур орчихсон бололтой” гэх хөөрхий эмэгтэй юугаа ч мэдэхээ больж бүр нөхрөө анх харсан мэтээр харьцах гэр бүлийн эмзэгхэн харилцаа…
 

Аминаас илүү амь энэ сарын 23-26 өдрүүдэд 19:00 цагаас

Солонгосын дайн,  148 минут үргэлжилнэ
 
Гол агуулга
1950 оны 6 дугаар сар…Жин Тэ айл гэрийн амь зуулгыг залгуулж бас ядуу тарчиг амьдрал дунд  сүйт бүсгүй Ён Шинтэйгээ хуримлах бэлтгэл, энэ дэлхий дээрх хамгийн эрхэм хүн дүү Жин Согоо Их сургуульд оруулахын төлөө чармайн зүтгэх махруу залуу юм.
Солонгосын Хойгийн дайн эхэлсэн зургадугаар сарын тэр нэгэн өдөр, Жин Тэ Ён Шинь болон гэр бүлээ дагуулан өмнөд зүг рүү хөдлөх галт тэргээр дүрвэн очсон яг тэр үед Тэгү хотын галт тэргэний буудал дээр дүү Жин Сог хүчинд автан дайны талбар руу явах тэргэнд ачигдана. Жин Сог дүүгээ буцаан авчрахын тулд мөнөөх галт тэргэнд ормогц баригдан дайны талбар луу явах болчихдог.
Цус урсах дайны талбарт Жин Тэгийн бахдам ялалтаар Наг Дун Голын хамгаалалтын шугамыг хамгаалтандаа авч чадсан хуурай газрын цэрэг Инь Чоныг эзлэн авах зорилготой давшилтаа үргэлжлүүлж байлаа. Зөвхөн дүүгээ амьд буцаахын тулд дайны баатар болж буй Жинь Тэ болон тулалдаанд хүчтэй нь амьд үлдэнэ гэдгийг ухаарсан Жин Сог олон ч тулаанд ялалт байгуулж Пён Яныг зорих үед санаанд оромгүй хувь заяаны сорилт хүлээж байгааг тэд яахан мэдэх билээ.
 
Миний дүрсгүй найз охин энэ сарын 27-30 өдрүүдэд 19:00 цагаас
Инээдмийн 123 минут үргэлжилнэ
 
Гол агуулга
Эхлэл. Нэг согтуу бүсгүй өмнөө суух хижээл насны халзан эрийн толгой дээр бөөлжчихлөө. Яагаад ч юм тэр нэг л эгдүүтэй санагдаж шархалсан зүрхийг нь эдгээж өгөх хүсэл төрнө. Голын гүнийг мэдэхээр ус руу шуудхан түлхчихдэг бүсгүй. Усанд хөл алдан сарвалзахад миний төлөө амиа хайрлалгүй шумбан орогч. Төрсөн өдрийг нь нүд хууран өнгөрөөвөл алчихаж ч мэдэх хүн. Хэн нэгэнд барьцаалагдах үед амиа хайрлалгүй аварч сэтгэлийг минь хөдөлгөх бүсгүй.
Өрнөл. Нүүр дүүрэн мишээх түүний царайг харах бүрт аз жаргалтай болох шиг санагдана. Түүнийгээ хайрлан, энхрийлж тайтгаруулж байсан нь цөөхөн гэлтэй. Одоо түүнээс холдох бүр улам л ойртож байгаа мэт санагдана. 2 жил гэх цаг хугацааг туулах хэрэг гарна. Тогтоосон цаг болоход бие биенийхээ сэтгэлийг нягтлан шалгах болно.
Төгсгөл. Өнөөдөр салаад л маргааш нь уулздаг шиг бид одоо салсан ч эргээд заавал уулздаг хорвоо. Харин өнөөдөр маргааш гэсэн богинохон хугацаа биш л юм даа … Гэлээ ч итгэж байна, би.
 
Цунами энэ сарын 18-23 өдрүүдэд 11:00 цагаас
Зөгнөлт, 120 минут үргэлжилнэ.
 
Гол агуулга
2004 он, түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй олон хүний амыг авсан төдийгүй дэлхий дахиныг хамгийн их цочироосон Индонезийн цунами. Тухайн үед Энэтхэгийн далайн задгай тэнгист загас агнуурын онгоцонд сууж байсан Хэүндэгийн уугуул иргэн Маншиг цунамийн давалгаанд өртөн хоромхон зуурын алдаанаас түүний итгэн найдаж байсан Ёонь Хигийн аав амь үрэгдэнэ. Ослын дараа Ёонь Хид сэтгэлтэй байсан ч олон жилийн турш нууцалсан хайраа илчлэхийн тулд гайхалтай гэнэтийн бэлэг бэлтгэнэ. Нөгөө талд олон улсын далайн судлалын газар зүйн эрдэмтэн Ким Хүи доктор Тэмаду болон Хэүндэг тойрсон Зүүн тэнгисийн байдал 5 жилийн өмнө Индонезид болсон цунамийн байдалтай төстэй болохыг олж мэддэг. Тэрээр Өмнөд Солонгос ч цунамид өртөх магадлалтайг хэд хэдэн удаа сануулсан ч Гамшгаас хамгаалах газар Солонгосын хойгт цунами болох магадлал тун бага гэж үзжээ. Далайн гүн дэх байдал эрс өөрчлөгдөж Ким Хүи докторын хэлсэн үг биеллээ олж Японы Тэ Ма Ду усанд автан цунами Хэүндэг чиглэсээр ирнэ. Зуны аагим халуунд олон сая хүн амарч амгалан тайван амьдралын өдрүүд үргэлжлэх Пүсаны иргэд. Сэтгэл зүрхээ ойлголцсон Маншиг болон Ёонь Хи руу чиглэсэн 800км хурдтай цунами …

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж