“Нарантуул”-ын галын дүгнэлт гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

“Нарантуул”-ын галын дүгнэлт гарчээ

“Нарантуул  трейд” компанийн олон улсын худалдааны төвийн хүнсний битүү захад өнгөрсөн наймдугаар 23-нд гарсан галын дүгнэлт гарчээ.

Гал гарах шалтгаан нөхцөлийг ОБЕГ-аас тодруулахад “Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох ажлын хэсэгт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчид, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээчид, Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчид ажиллаж, өнөөдөр ЦЕГ-ын ажлын хэсэгт галын шинжээчийн дүгнэлтийг хүлээлгэн өгсөн. Галын дүгнэлтийг цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалт хийж байгаа ажлын хэсэгт шилжүүлсэн болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.     

Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “Цагдаагийн байгууллагаас явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн дууссан. Галын дүгнэлт эцэслэн гарсан тул хэргийг прокурорын байгууллагад шилжүүлэхэд бэлэн болсон” гэлээ. Гэхдээ галын дүгнэлтийн талаар одоогоор олон нийтэд мэдээлэх боломжгүй гэнэ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж