Олон улсын эрүүл хотуудын форум боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Олон улсын эрүүл хотуудын форум боллоо

“Олон улсын эрүүл хотуудын форум”-д Дархан хотын төлөөлөгчид оролцов

Олон улсын эрүүл хотуудын холбоо, Солонгосын Эрүүл хотуудын сүлжээ вонжу хотын захиргаатай хамтран зохион байгуулсан “Олон улсын эрүүл хотуудын Форум”-д Дархан хотын төлөөлөгчид хөтөлбөрийн дагуу оролцоод ирлээ.

Тус форумын үйл ажиллагаанд дэлхий дахинаа тэргүүлэн хөгжиж буй эрүүл хотууд өөрсдийн хүрсэн амжилт, хийж буй ажил үйлсээ танилцуулан харилцан туршлага солилцсоны зэрэгцээ Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн Эрүүл хотын асуудлыг хариуцсан төслийн багийн ахлагч Др. Хай Рим Шин ДЭМБ-ын Бүсийн хорооноос бүсийн түвшинд барьж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. Энэхүү шилдэг туршлагаа танилцуулах хөтөлбөрийн үйл ажиллагаанд Дархан хотын Эрүүл хот хөтөлбөрийн хүрээнд хүрсэн үр дүн, цаашид тавьж буй зорилгынхоо талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Дархан хотын захирагч С.Насанбат илтгэл тавин, хэлэлцүүллээ.

Дархан хотын хувьд Олон улсын Эрүүл хотуудын Холбоонд 2008 онд гишүүнээр элсэж, улмаар Дархан хотын Эрүүл хот хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхтэй зузаатган ажилласаны үр дүнд 2012 онд Дэлхийн эрүүл хотын үйл явц хамгийн идэвхтэй өрнөж буй хотоор, 2013 онд Удирдах хорооны гишүүнээр тус тус сонгогдон, үүний үр дүнд Монгол улсын хотуудаас анх удаа олон улсын түвшинд манлайлагч хотоор ажиллах боломж нөхцлийг бий болгосон юм.

Түүнчлэн Олон улсын Эрүүл Хотуудын Форумын үйл ажиллагаанд Монгол, Япон, Солонгос, Австрали, Филиппин зэрэг нийт 10 орчим орны 500 орчим төлөөлөгчид оролцсон болно. Монгол улсыг төлөөлөн Дархан хоттой хамт Говь-Алтай аймгийн Алтай хотын төлөөлөгчид хамт оролцов. Алтай хотыг төлөөлөн хотын захирагчаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа.

Эх сурвалж: http://darkhantimes.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж