Лима хотоос эртний мумми олдлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

Лима хотоос эртний мумми олдлоо

Перугийн нийслэл Лима хотоос 1000 жилийн настай мумми олджээ.

Мумми олдсон газарт 1981 оноос хойш малталт хийж байгаа бөгөөд эртний шашны байгууламж байсан нь тодорхой болсон байна. Олдсон мумми нь насанд хүрсэн болон бага насны хүүхдийнх байжээ. Перугийн эрдэмтэд тухайн үед хэрвээ эцэг, эх нь нас барвал хүүхдийг нь нөгөө ертөнцийн дагуул болгож, өргөдөг байх магадлалтай аж. Тус мумминуудтай хамт усан гахай, домбо, муурий төрлийн амьтныг дүрсэлсэн зураг мэтийн зүйлсийг хамт олсон байна. “Энэ бол судлаачдын анхаарлыг татсан нээлтийн нэг. Үүнээс гадна өөр гурван хэсэг газар бий. Үүнд олон тооны мумми байх магадлал өндөр” гэж судлаач Гладис Паз ярьжээ. Мумминуудыг чамин хувцасласан байсан бөгөөд цагаан даавуунд ороож, ямар нэгэн олсоор уясан байна. Мумми олдсон Хуака Пуклана нэртэй оршуулгын газарт өөр илрүүлээгүй 70 бунхан байгаа гэсэн судалгаа гарчээ. Манай эриний 100-600 онд хамаарах Колумбийн Варийн соёл иргэншлээс өмнөх үеийн эзэнт гүрний үед хамаарах олдворууд энэ газарт байгаа аж. Нийтдээ 2,5 гектар талбайг эзлэх энэ газарт, 20 метрийн өндөр шашны зан үйлд хэрэглэгдэх барилга сэлттэй, судалгааны маш том оршуулгийн газарт тооцогддог юм. Гэхдээ одоогоор энэ газраас дөнгөж 40 хувийн судалгааг хийгээд буй бөгөөд засгийн газрын дэмжлэгтэйгээр ойрын 15 жилийн хугацаанд дуусгахаар ажиллаж байгаа аж.

Варийн гэж нэрлэгдэх соёл иргэншил нь одоогийн Перу улсын хойд хэсэгт, Манай эриний 500-1000 оны дунд оршин тогтнож байсан гэдэг. Гэхдээ энэ соёл иргэншлийн тухай түүхэн сурвалж, баримт сэлт маш бага байдаг билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж