ШУА-ийн тэргүүлэгчдийг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2013.10.25-нд нийтлэгдсэн

ШУА-ийн тэргүүлэгчдийг сонгожээ

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Их чуулган өнгөрсөн даваа гаригт болж, ШУА-ийн Тэргүүлэгчид болон дэд ерөнхийлөгчид, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарыг сонгов. Ээлжит их чуулганд ШУА-ийн гишүүд, Төрөлжсөн академийн болон Бага чуулганы гишүүд, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн төвийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар оролцсон байна.
ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр академич Д.Рэгдэл, дэд ерөнхийлөгчөөр академич Т.Дорж, эрдэмтэн нарийн бичгийн даргаар академич Т.Галбаатар нар сонгогдож, салбар хариуцсан дэд ерөнхийлөгчөөр академич Б.Жадамба, ШУА-ийн төрөлжсөн академи Монголын анаагаах ухааны академи (МАУА)-ийн ерөнхийлөгч, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи (ХААШУА)-йн ерөнхийлөгч нар дүрмийн дагуу ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Ирэх дөрвөн жилд ШУА-ийн тэргүүлэгчдээр академийн удирдлагаас гадна УИХ-ын дэд дарга М.Энхболд, Р.Гончигдорж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Үндсэн хуулийн Цэцийн дарга, академич Ж.Амарсанаа, БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга П.Эрхэмбулган, МУИС-ийн ректор А.Галтбаяр, МУБИС-ийн ректор Б.Жадамба, академич Д.Очирбат, Б.Бямбаа, Д.Хайсамбуу, “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар нар 100 хувийн саналаар сонгогдон ажиллахаар болов. Тэднээс М.Энхболд, Д.Оюунхорол, академич Ж.Амарсанаа, Б.Жадамба, Б.Бямбаа, Д.Хайсамбуу нар хоёр дахь удаагаа тэргүүлэгч гишүүнээр сонгогдож буй юм байна.

Д.ЭНХ-АМГАЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж