Антонио Ди Натали нээлтийн тоглолтыг өнжинө

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Антонио Ди Натали нээлтийн тоглолтыг өнжинө

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг 19 дэх удаагийн хөлбөмбөгийн их баяр наадмын нээлтийн тоглолтоо өөрсдийн лигийн шилдэг мэргэн бууч “Тото” хочит Антонио Ди Наталигүйгээр хийх болсон байна. Энэ улиралд “Удинез” клубын бүрэлдхүүнд 29 гоол оруулсан шилдэг довтлогч шигшээ багийнхаа гараанд гарах бүрэн боломжтой байсан ч гэмтэл авч, ням гаригт болсон бэлтгэлийн гадна үлдсэн байна. Байдал ийм болсон тул шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Марчело Липпи довтлогч Алберто Жиллардиньог үндсэн довтлогчоор, харин баруун жигүүрт Симон Пепег тоглуулж магадгүй. Ингэснээр “Аззуричууд” Парагвай улсын шигшээ багтаа хийх тоглолтод 4-3-3 гэсэн тактикаар тоглох болж байгаа юм. Италийн шигшээ багийн шилдгүүдийн нэг Даниеле Ди Росси гэмтлээс эргэн ирж, өнөө шөнө болох хэсгийн нээлтийн тоглолтод оролцох болсон нь тэдний хувьд таатай мэдээ юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж