Хүнсний бөөний төвүүдэд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Хүнсний бөөний төвүүдэд шалгалт хийжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарим хүнсний бөөний төв, кофе шоп, нарийн боовны цехэд шалгалт хийсэн талаар өнөөдөр мэдээллээ.

Шалгалтад “Эрдэнэбулган” ХХК-ийн хүнсний бөөний 204 дугаар лангуу, “Юмт бөмбөгөр” ХХК-ийн 166, “Бүрд” ХХК-ийн 58, “Гурван Эвтэн” ХХК-ийн 150, “Шаб” ХХК-ийн 52, Баттрейд си” ХХК, “Хархорин” бөөний төвийн 240, “Барс импекс” ХХК-ий бөөний төв, “Урбанек”, “Нарантуул трейд” ХХК-ийн худалдааны төвийн битүү захын доторх хүнсний бөөний 169, өргөтгөлийн хэсгийн 205 дугаар лангуу, “Номин тав трейд” ХХК-ийн “Мон бейкери” ХХК-ийн нарийн боовны цех, “Баянгол”, “Батбайгаль” бейкери, иргэн Б.Туяагийн нарийн боов худалдаалах лангуу зэрэг 11 хүнсний бөөний төвийн 1461 лангуу, 36 агуулах, зоорийг хамруулсан байна.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийн хувьд, үйлчилгээний байгууллагуудын 58.1 хувь нь барилга байгууламж мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй, засвар хийж, өргөтгөж шинэчлээгүй, агааржуулалт хүрэлцээгүй, цонх нь онгойдог хэсгээрээ хортон шавьж нэвтрэхээс хамгаалсан торон хаалтгүй, 47.0 хувь нь зөөврийн усан хангамжтай, хана, тааз, цонхыг угааж цэвэрлэгээ хийхэд тохиромжгүй, 35.9 хувь нь цэвэр, бохир усны хэсгийн шугамд холбогдоогүй,

-Хяналтын хуудасны “Ажиллагсадын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл” бүлгийн дагуу үнэлэхэд 55.5 хувь нь мах, сүү, төмс хүнсний ногоо зэрэг түүхий бүтээгдэхүүний лангууны ойрхон угаалтуургүй, 47.0 хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг худалдагч нар ажлын байранд бөгж ээмэг, бугуйвч, зүүлт,  бугуйн цаг, гар утас зэргийг хэрэглэсэн, гарын ариун цэврийг сахих нөхцөл бүрдээгүй,

-Хүнсний бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ  өөрийн өмчлөлийн тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэн худалдааны төвүүдэд авчирч өгч байгаа хэдий боловч ихэнхи байгууллагуудын тээврийн хэрэгслийн тусгай тоноглол/ хөргөгч, хөлдөөгч, агааржуулагч/ ажиллагаагүй, тавиур, хайрцаг сав нь тээвэрлэлтийн нөхцөл шаардлагад нийцээгүй, тогтмол угааж цэвэрлэдэггүй,

-Буцаан болон татан авсан бүтээгдэхүүнийг тусгай хаяг бүхий лангуу тавиурт хадгалж, бүртгэл хөтөлдөггүй, тухайн буцаагдсан бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон тэмдэглэгээ хийдэггүй зөрчил шалгалтанд хамрагдсан хүнсний худалдааны төвүүдийн 44.4 хувьд нь илэрсэн,

-Бөөний төвүүдийн 58,1 хувь нь хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийг хийж, бүртгэл хөтлөөгүй, 47.0 хувь нь хог хаягдлын цэггүй, хог хаягдлыг тогтмол хугацаанд нь ачиж зайлуулдаггүй, худалдааны багаж тоног төхөөрөмж, багаж, хэрэгслүүдийг тогтмол цэвэрлэдэггүй, угаах боломж нөхцлийг хангаагүй зэрэг зөрчлийг илрүүлж, зааварчилгаа өгч, зөрчлөө арилгахыг даалгасан байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж