Нэр бүхий хоёр төслийг ЗГ-т буцаав

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Нэр бүхий хоёр төслийг ЗГ-т буцаав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр товлогдсон цагаасаа хэд хэдэн удаа хойшилсны эцэст хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд “Төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй” хэмээн үзэж, ёсоор болголоо. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхэд гишүүдийн олонхи нь “Хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзсэн байсныг ийнхүү баталгаажуулж буцаалаа. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж