Чуулганы хуралдаан хойшилсоор байна

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан хойшилсоор байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарлаад байсан ч хойшлуулж 16.00 цагт дахин товлосон. Гэвч одоог хүртэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээгүй байна.

Энэ нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2013 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж чадаагүй, бүлгүүдээс байгуулагдсан ажлын хэсгүүд дахин зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн нь ийн чуулганыг хуралдааныг хойш татаж байна.

Сануулахад, өчигдөр үдээс хойш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарласан ч Төсвийн байнгын хорооны хуралдаан цагтаа хуралдаж чадахгүй хойшлуулснаас болж чуулганыг цуцлахаас аргагүй болсон юм. Гэтэл өнөөдөр зарлагдсан УИХ-ын чуулган мөн л хойшлох бололтой.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж