Цууралт өмнө нь байсныг мэргэжлийн байгууллага тогтоосон

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Цууралт өмнө нь байсныг мэргэжлийн байгууллага тогтоосон

Сүхбаатар
дүүргийн 1-р хороонд баригдаж байгаа барилгын ажлаас шалтгаалан
зэргэлдээх байрны хананд нь цууралт үүсэн тухай мэдээлэл зарим
хэвлэлээр гарсантай холбогдуулан бодит мэдээллийг уншигчдад тэнцвэртэй
хүргэх үүднээс "M-Си-ЭС Пропертийз Холдинг" ХХК-ийн төслийн  менежер П.
Гансүхээс тодруулга авлаа.

-Танай компанийн барьж байгаа барилгын ажлаас шалтгаалан дэргэдэх байрны хананд нь цууралт үүссэн гэх мэдээлэлд тайлбар өгнө үү?

-Манай
компани 5 сарын өмнө энэ төслийг эхлүүлсэн. Бид барилгын ажлыг эхлэхээс
өмнө, түүний бэлтгэлийг хангах явцад буюу 2012 оны 8-р сард хуульд
заасны дагуу ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн
оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвөөр ойр орчмын
барилгуудад нь анализ судалгаа хийлгэсэн. Энэ судалгаанд дурьдсанаар
Олимпийн гудамжны 9-р байрны орцны дотор хана гадна фасаданд цууралт
өмнө нь үүссэн байсныг баримтжуулсан байсан. Бид уг тайлангийн нэг
хувийг тухайн байрны СӨХ-д албан ёсоор хүргүүлсэн.

Нэг үгээр хэлбэл манай төслийн барилгын ажил эхлэхээс өмнө нь байсан хананы цууралт гэдгийг хөндлөнгийн байгууллага тогтоосон.

-Барилгын ажлын явцад хананы цууралт нь нэмэгдээд байгаа юм биш үү?

Тухайн
байрны гадна фасадны цууралт нэмэгдсэн шалтгааныг НМХГ-аас гаргасан
дүгнэлтэд тодорхойлохдоо,  бохирын шугам болон дулааны шугам сүлжээний
шинэчлэлт хийх үед тухайн хэсгийн хөрсний шилжилт явагдсан байх
магадлалтай гэж тодорхойлсон байсан. Барилгын гадна хананы хөөсөнцөр
дулаалга фасад, усны хаявч хооронд үүссэн зай нь үндсэн хийцэд
нөлөөлөхгүй болохыг мөн дурьдсан байгаа юм.

-Бас баригдаж байгаа барилга нь барилга хоорондын болон нарны тусгалын нормативыг зөрчсөн тухай  яригдсан шүү дээ?

-Баригдаж
байгаа барилга нь барилгын норм, барилгажилтын дүрмийн шаардлагыг бүрэн
хангаж байгаа. Галын аюулаас хамгаалах барилгын норм барилгажилтын
дүрэмд зааснаар барилга хоорондын зай хэмжээг 6 метрээс багагүй байна
гэж заасан байдаг. Манай барилга нь зэргэлдээх орон сууцнаас 9-11
метрийн зайтай баригдана. Мөн нарны тусгалын үргэлжлэх хамгийн бага
хугацааны нийлбэр 3-4 цаг байхаар заасан шаардлагыг бүрэн хангана.


Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж