![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/10/7d28f608a504ea43/ebcd38d3dc5af6b9original.jpg)
Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн ч хойшлуулахаар болов. Хойшлуулсны учир нь УИХ дахь МАН-ын бүлэг дээрх хуулийн төслүүдийг бүлгээр хэлэлцээгүй учир хойшлуулах санал гаргасан нь дэмжигдэв. Гэхдээ УИХ-аар 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа тул дагалдаж өргөн мэдүүлэгдсэн эдгээр төслүүдийг яаралтай хэлэлцэх шаардлагатайг мөн сануулснаар байнгын хорооны хуралдааныг өндөрлүүллээ.
Сануулахад, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ирэх онд Монгол Улсын өрийг ДНБ-ний 60 хувьд хүргэхээр заагаад байгаа. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж байгаа юм.
Г.ДАРЬ