Еврокомисс Балканы орнууд ба Туркийг Европын холбоонд нэгтгэхийн төлөө

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Еврокомисс Балканы орнууд ба Туркийг Европын холбоонд нэгтгэхийн төлөө

Европын холбооны гишүүн байх нь Балканы бүсийг номхруулж өгнө гэж Европын комиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу үзэж байна. Мөн тэрээр Туркийн шинэчлэл Европын холбооны сонирхолд нийцнэ гэсэн байв.

Жозе Мануэл Баррозу

Еврокомиссийн дарга Жозе Мануэл Баррозу Европын холбоонд Балканы бүх орнуудыг нэгтгэх хэрэгтэй гэж үзэв. “Урт хугацааны ирээдүйд бид тэднийг гишүүнээрээ элсүүлнэ. Харин тэд нөхцөл шаардлагыг биелүүлсэн байх ёстой гэж Европын улстөрч Германы Bild сонинд аравдугаар сарын 23-нд нийтлүүлсэн ярилцлагадаа хэлжээ.

Үүний зэрэгцээ “Европын холбооны үүд хаалга Туркт өмнөхийн адил нээлттэй” гэж тэр хэлсэн байлаа. Түүнийг элсүүлэхийг тулд гишүүн орнууд бүгд санал нэгтэй байхаас гадна “өөр бага зэргийн хугацаа” шаардлагатай гэсэн байв. Турк нь “энэ зорилгоор маш чухал түнш” гэж тэр онцолжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж