Шүүхийн шинэтгэлийг зоригтой хийхийг хүслээ | News.MN

Шүүхийн шинэтгэлийг зоригтой хийхийг хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Шүүхийн шинэтгэлийг зоригтой хийхийг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баруун аймгуудад ажиллаад Орхон аймагт өнгөрөгч бямба гаригт иржээ. Тэрбээр орхончуудтай уулзаж санал бодлыг нь хуваалцлаа. Тус аймгийн иргэд орон нутагт байдал ямар байгааг хэлж, хууль, цагдаа хяналтын байгууллагын хүнд суртал, танил тал харж асуудлыг шийддэг байдал хэрээс хэтэрч байгааг ярьж байлаа. Иргэд Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлж, цааш нь зоригтой өөрчлөлт хийхийг хүсч байсан юм. Орхончууд аймгийн бус хотын статустай болохыг хүсч байгаагаа холбогдох албаны хүмүүст уламжиллаа.
Х.Хангал 
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж