“Шинэчилье” хорооны ард С.Баяр бий юу?

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

“Шинэчилье” хорооны ард С.Баяр бий юу?

МАН-ын “Шинэчилье” хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан энэ сарын 27-нд болох Их хуралд намын даргад өрсөлдөхөө албан ёсоор зарлаад байгаа. Харин түүний ард МАН-ын дарга асан С.Баяр байж, үүрэг чиглэл өгч байна гэх “бор шувуу” нэлээд өндөр аван нисэж эхэллээ.

Зарим цахим хуудаст бичсэнээр “Шинэчилье” хорооныхонг шар халзтай гэрт байлгаж, орон нутагт ажиллах боломжоор хангаж байсан эрхэм нь С.Баяр, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг нар аж. Гэтэл тэрхүү шар халзан гэрийг хэн нь ч юм “Шинэчилье”-гийнхэнд мэдэгдэхгүй буулгаад л, түүнийгээ хайж залуус нь баахан хөөцөлдөөд ямархан жүжиг өнгөрсөн зун дэглэгдлээ дээ. Явж, явж найруулагч нь С.Баяр байж таарах нь байна шүү дээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж