18-р цэцэрлэг ашиглалтанд орлоо

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

18-р цэцэрлэг ашиглалтанд орлоо

Баянбулаг багийн 18-р цэцэрлэг ашиглалтанд орлоо

Орхон аймаг орон нутгийн хөгжлийн бодлогод хурцаар тавигдаж байсан сургуулийн өмнөх насныханы боловсрол хүмүүжлийг олгодог цэцэрлэгийн тоо энэ жилийн хувьд харьцангуй нэмэгдэж байгаад иргэд сайшаалтай хандсанаар байна.

Энэ жилийн хувьд урьд албан байгууллагын зориулалтаар ашиглагдаж байсан 2 цэцэрлэгийн барилгыг эргүүлэн татаж 600 гаруй хүүхдүүд гэрийн хорионоос гарч албаны хүн болсон билээ. Тэгвэл удахгүй 4-р хороололд “Бялзуухай” цэцэрлэгийг дахин ашиглалтанд оруулахаар ажил графикийн дагуу явж байна. Одоогийн байдлаар засварын ажил, бараа нийлүүлэлтийн ажлыг хийхээр тендер зарлагдсан байна.

Өнөөдөр харин Баянбулаг багт байрлах 18-р цэцэрлэгийн өргөтгөлийн шинэ байр ашиглалтанд орж байна. Тус цэцэрлэг нь Эрдэнэтийн анхны ууган цэцэрлэгүүдийн нэг бөгөөд баригдсан цагаас хойш 20 жилийн нүүр үзэж байгаа энэ өдрийн хувьд 176 ахлах бүлгийн хүүхдийг багтаах өргөтгөлийн барилгыг Канад технологиор барьж хүлээлгэн өгсөн байна.

Нийтдээ 400 гаруй сая төгрөгөөр баригдсан дэвшилтэт барилга газар дулааны асуудлыг шийдвэрлэчихвэл барилгажилтын явц харьцангуй хурдан босдог давуу талтайгаас гадна дулаан хадгалах тал дээр сайн юм байна. Цаашид гэр хороололд буй иргэд хүүхдүүдээ төвийн цэцэрлэг рүү зөөдөг байдлыг халж багуудад ийм цэцэрлэг барина гэж нутгийн удирдлагууд онцолж байлаа.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж