Нийслэлийн ЭМГ-ын даргыг буруутгалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Нийслэлийн ЭМГ-ын даргыг буруутгалаа

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туулын хууль бус үйлдлийн талаар Наркологийн төвийн ерөнхий эмч Х.Хулан өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвийн байранд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Жил зургаан сар шүүхээр явсан Х.Хулан эмч С.Туул даргын талаар нилээд хэдэн баримт дэлгээд амжлаа. Түүнийг даргын суудалд сууснаас хойш няраан эндэгдэл гэртээ төрөх эхчүүдийн тоо өссөн гэв.

Х.Хулангийн хэлж байгаагаар Туул дарга дургүй хүмүүсээ ажилаас нь шахахдаа мэргэжлийн бололтой. Аравдугаар сарын 17-ны өдөр Х.Хулан эмч ажлаасаа халагдсан байна. Уг нь өөрийг нь буруутгаад байгаа үндэслэлүүд шүүхээр аль хэдийнээ шийдэгдээд буруугүй болох нь тогтоогдсон. Түүнийг шүүхэдсэн асуудлаас болж бие нь өвдөөд гурав хоног эмнэлэгт байх хойгуур түүний тушаал гарчээ. 

Түүнийг ажлаас халах шалтгаан нь ердөө ажил үүргээ гүйцэтгээгүй гэсэн гэнэ. С.Туул даргын ажлаас нь халсан хүн ганц Х.Хулан эмч биш аж. Түүний төрсөн дүү болон 10 жил асрагч хийж байгаа ажлынх нь газрын ажилтан хоёрыг мөн үндэслэлгүйгээр халсан байна. Нэг асрагч нь өнөөдөр ажилгүй харин нөгөөдөх нь нас баржээ.

Х.Хулан хэрвээ ахиад зүй бусаар үндэслэлгүйгээр халах тушаал ахин гаргавал би тэмцлийн хатуу хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж