Саймон Коуэлл саяын төлөө дуулав

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Саймон Коуэлл саяын төлөө дуулав

Хамгийн олон үзэгчтэй телевизийн шоунуудын нэг “X Factor”-ын шүүгч Саймон Коуэлл өчигдөр /Х.23/ Беверли Хиллзэд нэг сая ам.долларын төлөө дуу дуулжээ. Беверли Хиллзэд болсон нэгэн хандивийн арга хэмжээний үеэр тэрбумтан Хайм Сабаны хүсэлтээр Саймон Коуэлл дуулсан гэнэ. “Power Rangers”-ийг үүсгэн байгуулагч тэрбумтан Хайм Сабан Саймон Коуэллыг өөртөө нь хамт дуу дуулвал нэг сая ам.долларыг хандивлая гэж санал тавьснаас болсон аж. Энтертайнмент салбарын нөлөө бүхий хоёр эрхэм болох Саймон Коуэлл, Хайм Сабан нар “Power Rangers”-ийн сүлд дууг хоршин дуулсан байна.

Харин удалгүй Хайм Сабаны дуунаас залхсан Саймон Коуэлл түүнийг дуулахаа боливол 100 мянган ам.доллар хандивлая гэж хошигносон гэнэ. Гэхдээ Хайм Сабан ч Саймонд мөчөөгөө өгөлгүй “Хандивын мөнгөө 250 ам.доллар болговол дуулахаа зогсооё” гэсэн байна. Саймон Коуэлл, Хайм Сабан нар Израйлийн батлан хамгаалах армид тусламж үзүүлэхийн төлөөх “FIDF” сангийн хандивийн арга хэмжээн дээр ийнхүү багахан хошигносон аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж