Даргадаа зодуулсан цагдаад хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Даргадаа зодуулсан цагдаад хэрэг үүсгэжээ

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн ажилтнууд нэгнээ зодож гэмтээсэн хэрэг хоёр долоо хоногийн өмнө гарсан. Тухайн үед даргадаа зодуулсан гэх цагдаагийн зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, тусгай хэлтсийн хоёр дарга  нийлж байгаад ажилтнаа хэвтэрт ортол нь зодсон гэж мэдээлэгдэж байсан юм. Хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа бөгөөд хэвлэл мэдээллээр гарсан шиг асуудал болоогүй гэдгийг албанынхан хэлж байна. Тодруулбал зодуулж хүндээр гэмтсэн гэх н.Отгонмөнх өмнө нь тусгай хэлтэст ажиллаж байгаад 2005 онд  ажлаасаа гарч,  өнгөрөгч хавар ажилдаа эргэж ороод байжээ. Тусгайгийн ажилтнууд хоорондоо зодолдсон ноцтой асуудал үүссэний дараа дотооддоо  шалгалт явуулахад танил  талаараа ажилдаа эргэж орсон нь тодорхой болсон байна. Албаныхны өгч буй мэдээллээр  шууд удирдах эрхтэй дарга нь “Ажлын байрандаа байсангүй” гэж шаардлага тавьсныг  н.Отгонмөнх эсэргүүцэн,  даргынхаа нүд рүү цохисноос хэрэг мандсан байна. Даргынхаа шаардлагыг биелүүлээгүй, биед нь халдсан н.Отгонмөнхийг тухайн үед хамт байсан дэд дарга цохиж авснаар асуудал үүсчээ.

Ажлын шаардлага тавьсныхаа төлөө нүд рүүгээ цохиулсан хүний тухайд гэмтлийн зэрэг тогтоогдсон бол н.Отгонмөнхөд шаардлага тавьсан албан тушаалтны биед халдсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн байна.

Хэргийг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгасны дараа хэн буруутай болох нь тодорхой болно.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж