Явган хүний зам дээрх дэлгүүрүүдийг буулгана

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Явган хүний зам дээрх дэлгүүрүүдийг буулгана

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт явган хүний зам дагуу барьсан дэлгүүрийн зориулалттай барилгуудыг буулгахаар болжээ. Тухайлбал “Сандэй” плаза худалдааны төвийн замын эсрэг талд  явган хүний зам дээр хоёр давхар Солонгос барааны дэлгүүр, контейнер  байрлуулсныг буулгах шаардлагатай гэж  үзсэн байна. Дээрх дэлгүүр хэдийгээр зөвшөөрөлтэй ч явган хүн зэрэгцэж явах боломжгүй  учир асуудал үүссэн  байна.

Мөн тус дүүргийн XII хороо Чулуун овоонд байрлах “Номин” худалдааны төвийн эсрэг талд, “Дон Боско” Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урд явган хүний зам болон үерийн далангийн газар оролцуулан барилгын ажил эхэлснийг Баянзүрх дүүргийн Газрын албанаас зогсоосон бол “Отгон тэнгэр” их сургуулийн хажууд байрлах “Гэр бүлийн дэлгүүр” нийтийн эзэмшлийн талбайд, явган хүний зам руу оруулж барьсан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын ажлын хэсгийнхэн дэлгүүрийн эзэнтэй уулзаж ирэх жил буулгахаар болсон байна. Энэ мэт явган хүний зам дээр барьсан контейнер, барилгуудыг ирэх хавраас буулгах талаар шаардлага хүргүүлээд байгаа аж.

С.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж