Хүнсэндээ хэрэглэхгүй найман бүтээгдэхүүнийг нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Хүнсэндээ хэрэглэхгүй найман бүтээгдэхүүнийг нэрлэлээ

Экспертүүд хүнсэндээ хэрэглэхгүй найман бүтээгдэхүүнийг нэрлэлээ

Салбар салбарын мэргэжилтнүүдээс ”Та ямар хүнснээс татгалздаг вэ?” гэж асуухад доор дурдсан найман хүнснээс татгалзах  шалтгааныг  тайлбарласан юм.
Европын орны хүнс судлаачид химийн найрлага, хорт бодисын талаар илүү нарийн  тайлбарлан эрүүл байх энгийн дэглэмүүдийг санал болголоо.Зөв хооллолт гэдэг нь шинэхэн жимс, цэвэр ногоо, натурал махыг сонгохтой утга нэг юм. Учир нь эдгээр нь бүгд байгалийн, цэвэр органик бүтээгдэхүүн. Маш ховор тохиолдолд нэмэгдэл бодис агуулсан байж болдог. Гэвч нөгөө талаар өнөөгийн хүнс үйлдвэрлэгчид шим тэжээлтэй, цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэж чадахгүй байна. Эцсийн дүнд тэдгээр хүнсний бүтээгдэхүүн бидний эрүүл мэндэд заналхийлж, байгаль экологи, хүрээлэн буй орчинг сүйтгэж байна.  Тиймээс бид ямар хүнсний бүтээгдэхүүнийг амьдралынхаа туршид сонгох, эс сонгохоо шийдэх хэрэгтэй юм. Хэдийгээр мэргэжилтнүүдийн хариулт “хүнсний бүтээгдэхүүний хар жагсаалт”-ыг засахгүй ч таны эрүүл мэнд, саруул ухаанд тань нэмэр тус болох үүднээс орууллаа. 

1. Дотоод шүүрэл, булчирхай судлаачид лаазалсан улаан лоолийг идэхгүй !

Асуудал: Лаазны дотор тал болох цагаан тугалган төмөр нь өөртөө нөхөн үржихүйн эмгэг үүсгэгч, зүрхний өвчин, харшил болон таргалалт үүсгэх “bisphenol-A” гэгч хиймэл дааврыг агуулдаг. Харамсалтай нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй лаазнаас болж улаан лоолийн хүчиллэг амт нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Судалгаагаар энэ бүтээгдэхүүн нь эр бэлгийн эсийн ялгаруулалтыг дарж, амьтдын өндгөнд хоромсомын өөрчлөлт явагдахад хүргэдэг нь нотлогджээ. Хагас литрээр савлагдсан лаазалсан улаан лоолинд 0.00005 гр BPA агуулагдах ба энэ нь хүний бие махбодид хангалттай нөлөөлөхүйц хэмжээ ажээ.

Шийдэл: Улаан лооль сонгохдоо шилэн савтай бүтээгдэхүүн худалдаж ав. 

2. Фермийн эрдэнэшишээр тэжээсэн үхрийн мах идэхгүй !

Жоэл Салатин бол “Полифэйс ферм”-ийн эзэмшигч бөгөөд фермийн аж ахуйн талаар бичсэн зургаан номын зохиогч юм.

Асуудал: Өнөө үед үхэрт өвс идүүлэхийн оронд амуу тариа, үр өгч байна. Фермерүүд өөрсдийн малыг олноор нь нядлахын тулд хурдан таргалуулж, өсгөх шидтэй эрдэнэшиш, шар буурцгаар тэжээх болжээ. Эрдэнэшишээр тэжээсэн үхрийн махыг өвс ургамлаар тэжээсэн үхрийн махтай харьцуулахад бета-каротин илүү өндөр байгааг Клэмсон их сургуулиас саяхан хийсэн дэлгэрэнгүй судалгаагаа харуулжээ. Линолын хүчил, кальци, магни, кальи, омега 6s, витамин Е-гээр дутмаг үхрийн мах идээд байвал зүрх судасны өвчтэй болох магадлал өндөр юм. “Бид үхэр гэдэг амьтан бол өвсөн тэжээлт гэдгийг хүндэтгэн үзэхгүйгээр тэднийг эрдэнэшиш, тахианы баасаар тэжээгээд байж болохгүй шүү дээ” хэмээн фермер Салатин хэлжээ.

Шийдэл: Байгалийн жамаар тэжээгдэж байгаа өвсөн тэжээлт үхрийн мах идэх.

3. Богино долгионы зууханд болгосон эрдэнэшиш !

Ольга Найденко бол Хүрээлэн буй орчны ажлын группын ахлах судлаач юм.

Асуудал:  попкорны найрлагад хүний биед хэрэгтэй ямар ч амин дэм байдаггүй. Мөн амьтан дээр туршилт хийхэд уг бүтээгдэхүүн нь элэг, төмсгөнд нөлөөлж улмаар нойр булчирхайн хавдар үүсгэжээ. Печинд попкорныг бэлдэх явцад энэхүү химийн бодис нь ууршин шингэснээр жилийн турш хүний биед хуримтлагдаж, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх аюултай аж. Туршилтын амьтанд хорт хавдар үүсгэсэн энэ бүтээгдэхүүн хүний биед хэр удаан хугацаанд хэрхэн муугаар нөлөөлөх бол гэж бодохоос сэтгэл тавгүйтдэг тухайгаа Ольга судлаач мөн хэлсэн юм.

Шийдэл: Хуучинсаг аргаар буюу хайруулын тавган дээр хайрч болгох.

4. Тариалангийн эрхлэгч органик бус төмс идэхгүй !

Жэффрэй Мойэр бол “Үндэсний Органик Стандарт Зөвлөл”-ийн гишүүн юм.

Асуудал: Гербицид, хортон шавьжны хор, фунгицид зэрэг бодис шингэсэн хөрсөнд ургасан төмс. Иргэдийн хувьд хамгийн түгээмэл хэрэглэдэг төмсийг хураахдаа хортон шавьжнаас хамгаалахын тулд гербицидийг усан үзмийн мод усалж байгаа юм шиг хайр найргүй цацдаг.

Шийдэл: Органик төмс худалдаж ав . Органик бус төмсний элдэв бодисыг арилгахын тулд хичнээн угаасан ч төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй л болов уу.

5. Загасчид тэжээвэр яргай загас идэхгүй !

Байгаль дэлхий яргай загасыг нэгэн цагт бачуухан газарт чихцэлдэн оршиж, буурцаг, тэжээвэр шувууны ялгадас, тахианы өдөөр хооллоно гэж бүтээгээгүй л байх.

Асуудал: Үржүүлгийн яргай загас нь Д витаминаар дутмаг бөгөөд хорт хавдар үүсгэгч бодисын агууламж өндөр байдаг. Хойд Европоос хамгийн ихээр нийлүүлдэг энэхүү хордсон загасыг АНУ-ын хоолны цэснээс бэлхэн олж болно. 

Шийдэл:
Далайн загасыг сонго, үржүүлснийг биш.

6. Хавдар судлаачид хиймэл гормонтой сүү уухгүй !

Асуудал: Сүү үйлдвэрлэгчид сүүний гарцыг ихэсгэж, тослогийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд саалийн үнээнд  гормонтой  (rBGH or rBST) тэжээл өгдөг.  Гэвч rBGH гормон нь үнээний дэлэнд халдвар үүсгэлтийг ихэсгэж, тэр нь сүүний идээг өсгөдөг байна. Энэ нь мөн инсулины хэмжээ өндөр болоход нөлөөлдөг. Хүмүүсийн хувьд өндөр түвшинд хүрсэн IGF-1 гормон хөх, нойр булчирхай, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэж болзошгүй юм.

Шийдэл:
Сүү авахдаа шошгыг сайн судалж, rBGH-free, rBST-free гэснийг сонгох эсвэл үнээний цэвэр сүү аваарай.

7. Биотехнологи судлаачид генийн өөрчлөлттэй исэлдээгүй буурцаг идэхгүй !

Мичаэл Харрис бол биотехнологийн салбарт генийн инженерчлэлд орсон хүнсний бүтээгдэхүүн судлах салбарт цөөнгүй хэдэн төслийг удирдсан судлаач хүн юм.


Асуудал:
Генийн өөрчлөлттэй хүнс нь хүний ДНХ-г аажмаар өөрчилдөг. Дэлхий дахинаа худалдаалагдаж буй буурцгийн 90% нь GMO буюу генийн өөрчлөлтэй организм агуулсан байдаг. Бараг органик гэж байдаггүй буурцгийг удаан хугацаанд хэрэглэсээр байх юм бол хүний генетикийн кодыг эвдэж, хорт хавдартай болгох аюултай.

Шийдэл: Буурцаг худалдан авахдаа шошгыг судалж, Non-GMO гэснийг сонгох эсвэл органик буурцаг авах хэрэгтэй.

8. Органик хүнсний экспертүүд хувиргасан алим идэхгүй !

Асуудал: хортон шавьжны хорыг хамгийн их цацсан жимснүүдийн тэмцээн болбол алим гарцаагүй түрүүлэх байв. Яагаад? Тэднийг ганц модноос хураангуутаа тус тусад нь салгаж суулгадаг. Шилжүүлэн суулгасан алимд хортон шавьж болон тэднээс хамгаалах хорыг эсэргүүцэх чадвар байдаггүй. Цацсан тунадас үлдэгдэл хортой биш гэж тэд тайлбарлахыш хичээдэг ч тариалангийн ажилчид хорт хавдар тусах эрсдэл нь өндөр байдаг юм.

Шийдэл: Байгалиараа, өөрөөрөө ургасан алим худалдаж ав.

Эх сурвалж: www.eatlocalgrown.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж