Heineken алдагдал хүлээж магадгүй | News.MN

Heineken алдагдал хүлээж магадгүй

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Heineken алдагдал хүлээж магадгүй

Голландын шар айрагны хамгийн том компани болох Heineken компанийн энэ жилийн ашиг буурах хандлагатай байна.

Учир нь европ болон африк, Бразилийн зах зээлд Heineken-ны борлуулалт буураад байгаа билээ. Тус компанийн зах зээлийн дийлэнх хэсгийг европ тив эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилийн туршид европоос олох ашиг багассаар байгаа юм. Тиймээс тус компанийнхан алдагдалаа багасгах, компанийн ажилчдыг цомхотгох шийдвэрт хүрчээ. Одоогоор яг хэдэн ажилчныг халах нь тодорхойгүй байна. Төв болон зүүн европоор тус компанийн ашиг буурсан бөгөөд ялангуяа Грек, Румин, Орос улсуудад Heineken-ны эрэлт сул байгаа юм. “Бид одоо судалгаа хийх шаардлагатай. Манай компаний ашиг урт хугацаанд өсөлттэй байх ёстой. Тиймийн тулд алдагдал хүлээж байгаа улс орнуудад зах зээлийн судалгааг сайн хийх болоод байна” гэж тус компанийн ерөнхий захирал Жиан Франсуа ван Воксмер ярьжээ. Европ тивийн хамгийн их хүртээмжтэй шар айргаар Heineken-ыг нэрлэдэг билээ.

Б.СҮХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

WWW.MARAL.MN 2013-10-24 202.21.113.140

ШӨНӨ ДУНД БОЛЖЭЭ…ӨГVVЛЛЭГЭЭ УНШААРАЙ…WWW.MARAL.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж