“Алтайн барс”, &#34Монстар&#34 багууд тэргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

“Алтайн барс”, &#34Монстар&#34 багууд тэргүүлжээ

Волейболын залуучуудын 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд боллоо.

"Гоё кап" нэртэйгээр зохион байгуулагдсан тус тэмцээнд эмэгтэй дөрөв (“Алтайн барс”, “Монстар” (Энагурэ), Сэлэнгэ ТЭЦ-IV, “Чингис Сосо” ОУИС), эрэгтэй долоон (“Алтайн барс”, ХААИС, Сэлэнгэ ТЭЦ-IV, Хасу-Mегастарс, “Сима”, “Уурхайчин” болон МУБИС-ийн БТС) баг оролцлоо.

Тэмцээнийг Соёл, спорт аялал жуулчлалын яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Сэлэнгэ аймгийн Волейболын холбоо, Монголын волейболын холбоо хамтран зохион байгуулав.

Тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдийг “Алтайн барс”, эмэгтэйчүүдийг “Монстар” багууд тэргүүлжээ. Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар “Алтайн барс”-ын ОУХМ Б.Уранчимэг шалгарсан байна.

Ингээд тэмцээний дүнг танилцуулья.

Эрэгтэй:

Алтан медаль: Б.Наранбаяр ахлагчтай “Алтайн барс” баг
Мөнгөн медаль: Ц.Ангар ахлагчтай “Хасу Мегастарс” баг
Хүрэл медаль: Б.Энхбаясгалан ахлагчтай МУБИС (тус баг анх удаа залуучуудын УАШТ-ээс медаль хүртлээ)

Эмэгтэй:

Алтан медаль: С.Пүрэвжаргал ахлагчтай “Монстар” баг
Мөнгөн медаль: А.Намуун ахлагчтай “Алтайн барс” баг
Хүрэл медаль: Б.Эрдэнэбулган ахлагчтай Сэлэнгэ ТЭЦ-IV багууд тус тус шалгарлаа.


Тэмцээний шилдгүүд:


Давуулагч: эмэгтэй
–А.Намуун (“Алтайнбарс”), эрэгтэй -З.Цэнд-Аюуш (“Хасумегастарс”)

Хамгаалагч:
эмэгтэй -Н.Санчир (“Монстар”), эрэгтэй -Л.Хүсэлт  (“Хасумегастарс”)

Холбогч: эмэгтэй –Л.Хосбаяр (“Монстар”), эрэгтэй -Б.Наранбаяр (“Алтайнбарс”)

Довтлогч: эмэгтэй –Г.Энхнаран (Сэлэнгэ ТЭЦ-IV), эрэгтэй –О.Баярхүү (“Уурхайчин”)

Тэгш тоглогч:
эмэгтэй –С.Пүрэвжаргал (“Монстар”), эрэгтэй –А.Түвшинтөр (“Алтайнбарс”) тус тус шалгарчээ.

Дашрамд дуулгахад,
Клубуудын намрын тэргүүн баг шалгаруулах тэмцээн ирэх сарын 3-20-ны өдрүүдэд “Буянт Ухаа” спорт цогцолборт болно.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж