Мобиком залруулга хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.24-нд нийтлэгдсэн

Мобиком залруулга хийлээ

10-р сарын 6-нд Мобикомын дараа төлбөр хэрэглэгчдийн хэрэглээг тооцдог систем дээр алдаа гарч, 1320 гэрээ бүхий хэрэглэгчдийн 9-р сарын төлбөр илүү тооцсон асуудал үүссэнийг Мобиком дотоод хяналт, шалгалтын явцдаа илрүүлэн, алдааг 48 цагийн дотор 100% засч ажилласан байна. Дундажаар нэг хэрэглэгчийн төлбөр дээр 2,338 төгрөг илүү нэхэмжлэгдсэн бөгөөд хэрэглэгч бүртэйгээ утсаар холбогдож зохих залруулгыг хийж ажиллажээ.

Энэ талаар 10 сарын 11-нд Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тус компанийн зүгээс ‘’Алдаа гаргасан тухайгаа болон залруулга хийж байгааг’’ албан бичгээр мэдээлжээ. Гэвч 10 сарын 23-нд буюу 12 хоногийн дараа ШӨХТГ-аас хийсэн хэвлэлийн хурлаараа “ШӨХТГ хяналт, шалгалт хийсний үр дүнд зөрчил илрүүлсэн, залруулах үүрэг өгсөн” мэтээр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн нь Мобикомын корпорацийн хувьд гэнэтийн мэдээ байна гэж тайлбарлалаа.

Мобиком Корпораци үйлчилгээний найдвартай байдалдаа цаг ямагт анхаарч ажиллахын зэрэгцээ техникийн ажиллагаандаа байнгын мониторинг, давхар хяналт хийн алдаа доголдол гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэсээр байх болно гэдгээ хэрэглэгч та бүхэнд мэдэгдэснийг дамжуулж байна.

Мобиком хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд энэ асуудлыг холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байгаа билээ. Та дээрх алдаатай холбоотой санал хүсэлтээ 2222 лавлах утсанд мэдэгдэх бүрэн боломжтой гэнэ. 

/албан бичгийг хавсаргав/


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж