Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт чиглэл өглөө

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт чиглэл өглөө

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2013 ОНЫ ЭЭЛЖИТ XIV ХУРАЛДААН БОЛЛОО

Энэ сарын 15-ны өдөр Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит XIV-р хуралдаан боллоо.

Хуралдаанаар:

  • Аймгийн ИТХ-ын Y хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай
  • Аймгийн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Ажлын албаны дүгнэлт  
  • Багийн Иргэдийн Нийтийн Хурлын үр нөлөөг сайжруулах тухай 100-р тогтоолын хэрэгжилт 
  • Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт 
  • Нийтийн биеийн тамир, их спортыг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт 
  • Хоршоог хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилт, Ажлын албаны дүгнэлт 
  • Сэргэлэн сумын ИТХ-ын сонгуулийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн тухай 
  • Сум, байгууллагаас ирүүлсэн худалдах, актлах хөрөнгийн жагсаалт 
  • Төрийн одон, медальд уламжлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс холбогдох хэлтэс, агентлагуудад үүрэг чиглэлүүдийг өглөө.

Эх сурвалж: http://tov.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж