Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зөвлөлдөж байна | News.MN

Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зөвлөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зөвлөлдөж байна

Герман-Монголын уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн
аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хурал өнөөдөр болж байна. Хурлаар хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгал
зэрэг гурван чиглэлээр хуралдаж байна. Энэхүү хуралд Монгол, Германы төр болон
хувийн хэвшлийн төлөөлөл оролцон саналаа солилцож байгаа юм. Хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн салбар хуралдаанд Германы
CBM компанийн мэргэжилтэн Томас Траппе илтгэл тавьсан юм.
Түүний хэлснээр бол аюулгүй ажиллагааны менежмент нь сүүлийн 30 жилийн
хугацаанд Германы компаниудын тэргүүлэх зэргийн чухал ажил болсныг тэмдэглэсэн
юм. Аюулгүй ажиллагааг тухайн уул уурхайн компанид хэвшүүлэхэд технологи,
зохион байгуулалт, соёл-зан харилцаа гэсэн гурван хүчин
зүйл голлох суурь нь болдгийг тэрбээр хэлсэн юм. Харин Монголын
тухайд зөвхөн эхний шат болох аюулгүй ажиллагаанд шаардлагатай технологийг
нэвтрүүлэх үе шатны босгыг давчихаад буй. Харин ажилчдаа тэдгээр технологийг
аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажиллуулахад сургаж бэлтгэх, туршлагажуулах тал
сулхан буйг тэмдэглэсэн юм. Хуралд мөн “Монголын алт” компанийн уг асуудлыг
хариуцсан (
ХАБЭАБО)
хэлтсийн дарга Ч.Эрдэнэбаяр илтгэл тавьсан юм. Тэрбээр Германы олон улсын
хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлж буй Эрдэс баялаг, түүхий эдийн иж
бүрэн санаачлага хөтөлбөрийн хүрээнд тун удахгүй энэ чиглэлд мөрдөхөд жишиг
болохуйц баримт бичгийг боловсруулж гаргах тухай дуулгасан юм. Тодруулбал өнгөрсөн
оны сүүлээс эхлэн  “МАК” нь Германы
CBM-тэй хамтран “Монголын уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын
жишиг загвар бий болгоход дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлж буй ажээ. Удахгүй
боловсруулагдаж бэлэн болох тэрхүү загварыг салбарын хүрээнд зөв ашиглах
хэрэгтэйг тэрбээр тэмдэглээд, аюулгүй ажиллагааны тухайд компанийн бүх ажилтан
зөв хандлагатайгаар оролцож байж сайн үр дүн гарахыг онцоллоо. Үүнээс гадна,
ХАБЭА-н менежментийн чиглэлээр  маш олон сайн
тогтолцоонууд буй ч тухайн компанийнхан өөрсдийн үйл ажиллагааны онцлогт
тохирсон зөв менежментийн тогтолцоог бүрдүүлэх нь хамгийн оновчтойг тэрбээр
тайлбарласан юм.

Монгол улсад хөдөлмөрийн аюулгүй байдлын жишээг уурхай
дээрээс нь олж харах боломж иргэдэд хомс байдаг. Харин барилгын болон бусад
үйлдвэрлэлийн салбарт аюулгүй ажиллагаа ямар ноцтой түвшинд буйг бид өдөр бүр
харж буй. Хэдийгээр уурхайнуудын үйл ажиллагаан дахь хөдөлмөрийн аюулгүй
байдлын менежмент сайжирч буй ч, зөвхөн гаднах хэлбэр бус мөн чанарт нь энэ
зүйлийг шингээх ажил манайд сул байгааг салбарынхан шүүмжилж байна.

Компанийн үйл ажиллагаанд хамгийн чухал нөлөөтэй байдаг
аюулгүй ажиллагааны сэдвээр өнөөдөр ийн хуралдаж буй бол маргааш Компанийн
нийгмийн хариуцлагын үндэсний форум болох гэж байна.  

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай сэдэв нь
төдийлөн анхаарал татахуйц асуудал байдаггүй. Харин осол эндэл гарах үед л үүнийг
бид илүүтэй анхаарлынхаа төвд оруулдаг. Гэхдээ аюулгүй ажиллагааны зөв
менежментийг хэрэгжүүлснээр осол эндлийг сүүлийн 15 жилийн хугацаанд 93 хувиар
бууруулсан Германы туршлагыг хурлаар танилцууллаа. Энэ хэрээр компанийн үйл
ажиллагаа сайжирч, ашиг
орлого нэмэгдэж, ажилтнууд ч компанидаа итгэх итгэл нь
батжидаг байна.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-10-23 122.254.127.34

Эрдэнэт уйлдвэр гэж хэцуу уйлдвэр байнаа. Ходолморийн аюулгуй байдал гэж байхгуй. Дандаа хун ухэж байдаг. Яг хуучин орос маягийн системээрээ явж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж