Шуудай нүүрсийг 4500 төгрөгөөр олгож байна

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Шуудай нүүрсийг 4500 төгрөгөөр олгож байна

Хямд нүүрс худалдаалах ажлын буухиа нийслэлээс эхлээд Дарханд өртөөлж байна.

Өмнөх жилүүдэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бүх сумын иргэдэд шуудай нүүрс олгодог байсан жишиг бий. Мөн Шарын голын нүүрсний уурхай шуудайлсан нүүрсээ тусгай цэгээр дамжуулан боломжийн өртгөөр худалдаалж байсан  туршлага ч байгаа. Тэгвэл энэ өвлийн хувьд дээрх ажлыг Дархан сумын Засаг даргын тамгын газраас санаачлан зохион байгуулж эхэлсэн байна. Тус сумын хэмжээнд 9 мянга орчим гэр хорооллын айл, өрх өвөлдөө нүүрс түлдэг гэж үзвэл 30 мянга гаруй тонн нүүрс шаардлагатай гэсэн тооцоог тэд гаргажээ. Харин шаардагдах нүүрсийн 15 хувь 4500 тонн нүүрсийг хямд үнээр иргэдэд хүргэхээр зорьжээ. Одоогийн байдлаар 7 болон 3 дугаар багт хямд нүүрс ирээд байна. Хямд нүүрс нэг шуудай нь 4500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

ЖАРГАЛ

Эх сурвалж: http://darkhantimes.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж