Испани төв банк: Эдийн засаг өсч байна | News.MN

Испани төв банк: Эдийн засаг өсч байна

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Испани төв банк: Эдийн засаг өсч байна

Испанийн төв банкны мэдээлснээр тус улсын эдийн засаг 7-9 дүгээр сарын хооронд 0,1 хувиар өссөн байна. Испанийн эдийн засаг сүүлийн хоёр жилд анх удаа өсч байгаа нь энэ тохиолдол болж байгаа юм. Гэхдээ Испанийн дөрөвдүгээр улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн жилийнхээ 1,2 хувиар доогуур байгаа гэсэн эсрэг мэдээлэл гарсан байна. Дэлхийн эдийн засгийн хямрал болоод тус улсын барилгын салбарт гарсан хөөсрөлтөөс болж тус улсын эдийн засаг өсөлттэй гарах нь ховор болоод байсан юм. Испани улсын ажилгүйдэл 26 хувьтай байгаа нь бүс нутагтаа дээгүүрт орох үзүүлэлт аж. Энэ сарын сүүлээр Испанийн статистикийн хорооноос нэгдсэн мэдээлэл гаргах ажээ.

Б.СҮХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж