&#34Роснефть&#34 Хятадтай 85 тэрбумын гэрээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

&#34Роснефть&#34 Хятадтай 85 тэрбумын гэрээ хийнэ

Оросын ерөнхий сайд Дмитрий Медведевын хэлснээр 10 жилээр төлөвлөсөн Хятадад нийлүүлэх нефтийн ерөнхий үнэ 85 тэрбум ам.доллар болж магадгүй ажээ. "Роснефть" компани Хятадын Sinopec компанитай экспортын гэрээ байгуулах тухай тунхаг бичигт гарын үсгээ зурсан байна.

Оросын нефтийн "Роснефть" компанийн хятадуудтай хийсэн тунхаг бичигт  Хятадад 10 жилийн дотор нефть нийлүүлэх талаар өгүүлжээ.

Ирэх жилээс 100 сая тонн нефтийн нийлүүлэлтийн урьдчилсан төлбөр хийгдэж эхлэх тухай орос компанийн хэвлэлийн мэдээнд дурьджээ.

Түүхий нефтийн үнийг “Роснефтийн” байнгын тендерт авдаг үнийн дагуу тохиролцох ажээ. Бээжинд айлчилж байгаа Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев утсаар хийгдсэн хэвлэлийн бага хурал дээр нефтийн үнийг 85 тэрбум ам.доллар  хүрч магадгүй гэсэн байна.

Хоёр дахь хамтын төслөө 2020 онд байгуулна

"Роснефть"  ба Хятадын улсын корпораци CNPC  мөн тэр өдөр  Тэнжин хотод 2020 оноос хэтрэлгүйгээр ашиглалтад оруулах хамтын үйлдвэрийн талаарх төслийн тухай мэдээлэв. Түүний хөрөнгө оруулалтын асуудлыг 2017 оны эхээр шийсэн байх ажээ.

Үйлдвэрийн хүчин чадал нь 16 сая тонн байх бөгөөд оросууд өөрсдийн 9,1 сая тонн нефтийн квотыг мөн хятад түншийнхээ квотын хамт гүйцэтгэх болно хэмээн “Роснефтийн” ерөнхийлөгч Игорь Сечин мэдэгдлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж