Ханхүүг загалмайлах хүмүүсийн нэр тодров

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Ханхүүг загалмайлах хүмүүсийн нэр тодров

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Жоржийг адислах өдөр ойртсонтой холбоотойгоор Букингемийн ордоноос түүнийг загалмайлах хүмүүсийн нэрсийг зарлажээ. Бяцхан ханхүүгийн загалмайлсан эцэг,эх болох хүнээр долоон эрхмийг нэрлэсэн байна. Эдгээр нь Английн зураач, сийлбэрч, загвар зохион бүтээгч Оливер Бэйкер, Эмили Жардине-Петерсон, Вестминстерийн гүнгийн ахны өв залгамжлагч Эрл Гросвенор, Ханхүү Уильям болон түүний эхнэр Кейт Миддлтон нарын хувийн нарийн бичиг асан Жеми Лоутер-Пинкертон, Диана гүнжийн дотны найз, Нидерландын телевиз, радиогийн хөтлөгч Жулиа Самуэл, Уильям ван Кацем, регбигийн тоглогч асан Майк Тиндаллын эхнэр Зара нар аж.

Түүнчлэн ханхүүг адислах ёслолын түүхэн тэмдэглэлт баярыг зургийн хальсанд буулгах азтай гэрэл зурагчнаар алдартнуудын хөрөг зургийг авдаг Жейсон Белл тодорсон байна.

Өдгөө гурван сартай ханхүү Жоржийг адислах ёслол Лондонгийн төвд орших Сэнт Жеймсийн ордонд болох бөгөөд ёслолыг Кентерберийн тэргүүн хамба удирдах аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж