У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа

Казахстаны Алматы хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий 64 кг-ийн жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа. "Лондон 2012" олимп, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Узбекстаны Санжарбек Рахмановтой тоглож, 3:0-ийн харьцаатай /29:28, 30:27, 29:28/ ялж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болоод байна. 

Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхний тойрогт хийлж, дараагийн Турменстаны Азиз Бебитовыг 3:0-ийн харьцаатай оноогоор ялсан. Улмаар дараагийн тойрогт Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 (30-27; 30-27; 30-27) харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарсан юм.

Энэ удаагийн ДАШТ-ий рингэнд тулалдсан Монголын бусад зургаан боксчны хувьд ялагдаж, тэмцээнээ дуусгаад байна. 2013 оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д 116 орны 576 тамирчин оролцож байгаа билээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж