Эрх чөлөө хар тамхинаас хямдхан гэж үү? | News.MN

Эрх чөлөө хар тамхинаас хямдхан гэж үү?

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Эрх чөлөө хар тамхинаас хямдхан гэж үү?

Мөнгө аз жаргалын түлхүүр мөн үү.  Мөнгөний үнэ цэнэ гэж юу юм бэ. Аз жаргал, хайр дурлал,  эрх чөлөөгөө золиослон байж олдог мөнгө тийм амттай байж чадах уу. Үргэлжийн айдас, хар дарсан зүүд, харуусмаар хувь тавилан, золиослогдсон эрх чөлөө.  Хар тамхи гэгчтэй орооцолдсон бүхнийг ийм л хувь тавилан угтдаг.  Биеэ зовоохгүйгээр мөнгөтэй болох гэсэн шунал хүсэл, ахархан бодолдоо хөтлөгдсөн олон хүнд тухайн үед мөнгийг амархан олчих юм шиг бодогдсон л байх.  Барилга барьж, шал угааж,  компьютер шагайж цалингаас цалингийн хооронд мөнгөө хүргэх гэж зоволтгүй санагдсан байх. Автобусны мөнгө олохын тулд халаасаа тэмтчихгүй, амархан баяжина гэж эндүүрсэн  байх. Нэг, хоёр, гурав дөрвөн удаа  зөөвөрлөчихөөд мөнгөтэй болсныхоо дараа больчихно гэж  санасан л байх. Харамсалтай нь хар тамхитай нэг л орооцолдсон бол ухрах зам үлдээгүй гэсэн үг.   Ухрах замгүй энэ сонголт урд байгаа хар нүхэнд хэзээ нэгэн цагт унагах нь тодорхой.  Буруу замаар будаа тээгээд буцахдаа шороо тээнэ гэдэг энэ шүү дээ. Хар тамхи зөөвөрлөсөн, худалдсан, тээвэрлэсэн гэх хэргээр цөөнгүй монголчууд харийн нутагт амьдын тамд уначихаад байна.  Бусдын нутгийн шоронд ясаа тавих тэр хэцүү эрсдлийг, эрх чөлөө, амь насаа ч алдах аюултай сонголтыг монголчууд маань зоригтойгоор байгаа  нь өнөөдрийн хамгийг харуусмаар асуудал болжээ.  Мах цусаараа зовлонг нь мэдэрсэн хүмүүс хэлсээр, ярьсаар гашуун хувь тавилангийнхаа талаар уудалж, анхааруулсаар байтал яагаад энэ тухай мэдээллийг интернэт ашиглаад хайгаад үзчихэд болдоггүй юм бэ.

Эгч дүү  Хулан, Халиун л гэнэ. Тэд монголчуудыг ашиглаж байгаа шүү гэж хэвлэл мэдээллээр анхааруулсаар байтал тэдэнтэй очоод “тэврэлдчихдэг” монголчуудыг ерөөсөө ойлгохгүй юм.  Тэдний тухай хаана ямар мэдээлэл байгааг хайгаад олчихож болдоггүй юм уу. Мөнгө хүчтэй. Гэхдээ мөнгөөр худалдаж авч чаддаггүй юм хорвоод байдаг. Тэр нь эрх чөлөө, аз жаргал. Хичнээн баян, мөнгөтэй байлаа гээд  хар тамхины хэрэгт холбогдсон л бол гүйцээ. Цаазаар авхуулдаггүй юм аа гэхэд харийн  шоронд насаараа тарчилна гэсэн үг.
    “Гэнэт л Хятадын цагдаагийнхан гарч ирээд шууд гавалсан. Тэд та хоёрын тээшнээс 510 грамм хар тамхи гарч ирлээ гэж хэлэхэд хамаг ухаан балартаад, ингээд дуусчээ гэж бодсон. Би ийм юм авч яваагаа ч мэдээгүй”. Хар тамхины хэргээс Хятадын шоронд нэг нь насаараа хоригдох ял авсан, нөгөө нь 15 жилийнхээ амьдралыг торны цаана өнгөрөөх шийтгэл хүлээсэн  Ц бүсгүйн яриа. Тэр одоо Монголдоо ирсэн. Ялтан солилцох гэрээгээр ирсэн түүнд Монголын шорон хүртэл “сайхан” санагдсан талаараа сэтгүүлчид илэн далангуй хуучилсан ярилцлагыг уншиж байлаа.

Тэр хар тамхи авч яваагаа мэдээгүй байсан гэх. Хятадын шоронд насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн Л.Байгалмаа тухайн үед мөн л ямар зүйл тээвэрлэж яваагаа мэдээгүй байсан гэдэг. Тэгвэл одоо монголчууд мэдээллээр өөрсдийгөө хангах хэрэгтэй болжээ. Таньдаг , таньдаггүй, мэддэг, мэддэггүй монгол хүнийхээ үгэнд битгий орж байгаач. Дайсан, дамжуулсан зүйлийг их мөнгө амалж байсан ч битгий авч байна.  Амар хялбар аргаар мөнгөжих  нь аюултай гэдгийг олон олон бодит жишээнүүд нотолж байгаа. Энэ адын шунал хүслээсээ болж буруу гарын наймаа хийсэн хичнээн хүн харийн шоронд ясаа цайтал тамаа эдэлж байгаа билээ дээ. Гадаадын 16 оронд Монголын 145 иргэн ял эдэлж байгаагийн 38 нь хар тамхины хэргээр шоронд хоригдож байгаа юм байна.  Тиймээс нэг удаагийн тэнэг сонголтоосоо болоод насан туршдаа харамсах үйлдэл гаргахгүй байх нь өөрийгөө болон гэр бүлээ, аз жаргал, эрх чөлөөгөө эрсдлээс хамгаалж чадна.

“Хар тамхи”-ийг тээвэрлэсэн, зөөсөн л бол амьдралаа асар их эрсдэл оруулж байна гэдгээ ойлгох хэрэгтэй бус уу.  Хувь заяагаа хэн нэгний шоглоом болгохыг хүсээгүй юм бол  Монголдоо яаж ч амьдарсан лав өлсөөд үхчихгүй л байх. Өлссөнөөсөө болоод үхсэн тохиолдол Монголд байхгүй.  Харуусмаар амьдрал, золиослогдсон хувь заяаны шоглоом болчихоод байгаа олон монгол хүн, монгол гэр бүлд  хар дарсан өдрүүд өдгөө ч үргэлжилсээр байгаа нь мэдээж.  Тэд сэтгэлдээ ямар их харуусал тээж, өдөр болгон өөрийгөө зүхэж байгааг хэнч мэдэхгүй.

Монголчуудынхаа хувь заяаг золиослон амьдарч байгаа эгч дүүс нэг л өдөр нүглээ эдлэх нь тодорхой. Гэхдээ хамгийн гол нь тэдний хавханд орохгүй байх нь монголчууд өөрсдөөс чинь шалтгаална.   Буруу гарын наймаагаар хөлжинө  гэсэн тэнэг алхам хийсэн  тэдгээр хүмүүсийн хувьд хатуухнаар хэлбэл, шунал хүслээсээ болж өөрсдөө л өөрсдийгөө шийтгэж байгаа хэрэг юм.  Хямдхан аргаар амьдрах гэсэн ахархан бодолтой монголчууд минь мөнгө амь нас, эрх чөлөөнөөс чинь үнэтэй гэж үү.  Олон хавар нэгэндээ гэдэг үгийг ой тойндоо битгий мартаарай.

Ж.ЭРХЭС

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б.Цэнд-ооёо 2013-10-23 112.72.13.45

Ил тод байдал гэдэг ийм сайхан. Ж.Эрхэс минь, 103,26,194-тэй нэг уулзаад сурвалжилчихаач.Хар тамхины хэргийн субъект би байна гээд өөрөө хэлээд байна шүү дээ.Наадах нэг өдрийн хаанаа сурвалжилвал харин ч хэрэгтэй юм биш үү. 103,23,51-ийн хэлдэг 40% -д нь ч гэсэн хүрч л байг. Бас 202,21,113-ын хэлээд байгаа "хулгай"-гаар боловч,энэ бузар юмыг хүмүүст ойлгуулахын төлөө яв.Чи зөв зам даар байна. Амжилт хүсье. Харин энэ уур нь хүрээд үхчих гээд байгаа ,гэмт хэргийн субъектүүдээс болгоомжил.Нөгөө талаар чи хятад хүн юм үү?монголчууд монголчууд гээд л…….гадаадынхан л ингэж бичдэг биз дээ. За за гадаад хүн байсан бол яая гэхэв.Уучлаарай.Гүйцээ.

Avatar

Çî÷èí 2013-10-23 103.23.51.4

"òýâðýëä÷èõ" þì ãýæ õýëýõýä õýö¿¿. ªíººäºð áèäíèé ìîíãîë÷óóäûí õýä íü õýâëýë ìýäýýëýëä îéð áàéãàà áèëýý äýý. ¯íýõýýð ìýäýýëýë ºã÷ áàéãàà áîë Õîðîî, ñóì áàãàä õ¿ð÷ ìýäýýëýë ºãºõ õýðýãòýé. Çàéëóóë òýä ÷èíü ìýäýýëëýýñ äýíä¿¿ õîë áàéíà. Òåëåâèç ýýð ãàðãààä ýñâýë ñàéòåä ìýäýýëñýí ãýâýë õ¿í àìûí ¿ñðýýä ë 40% õóâü ø¿¿ äýý. Ãýòýë òýä ìýäýýëýë õ¿ðòýýìæã¿é õýñýãò î÷èæ àæèëëààä áàéíà ø¿¿ äýý. Íèéòëýë áè÷èõäýý æààõàí áàðèìæààòàé áàéãàà ÷

Avatar

Зочин 2013-10-23 103.26.194.145

Нэг насаар эгэл явснаас Нэг өдрийн хаан байсан нь дээр гэдгийг мэдэх үү?

Avatar

temuujin 2013-10-23 180.235.164.199

uul n unen, gehdee buruu zutgevel uhsenii 1 udriin haan bhav dee, egel hun haan shig jargaltai sanagdah baidald orno shdee

Avatar

Çî÷èí 2013-10-23 103.23.51.4

ßìàð áîãèíîõîí áîäîë âý? Æèíõýíý ìóíõàã. Íýã íàñààðàà ýãýë ÿâàõ íü äýýäèéí àç æàðãàë

Avatar

Зочин 2013-10-23 74.254.149.70

hiphopchin batsaan l bn. yavj oor gazar ochij *****

Avatar

1 uheriin ever dorgivol 1000 2013-10-23 120.35.75.231

mash zuv sedev hundsen bn, iimerhuu medeeleliig mash ih tavij bh heregtei, Hyatadiin gaali mash hatuu bolson bn lee, Mongolchuudiig bol shuud l passportiin uzeed l tusd ni baitsaadag bolson bn lee, aimshigtai sanagdaj baisan shuu, Visagui orj irdeg bolhoor Hyataduud Mglchuudiig mash sain shalgadag bolson bn lee urd zugiin hilnuud ni, ongots gazar yugaar ch baisan hamaagui, Beijing mglchuud ih irj ochdog bolhoor bas arai uchirtai, gehdee l ur zugees irj bga bol haana ch l gsn aihtar shalgaj bn lee, 1 uheriin ever dorgivol 1000 uher gedeg l bolson doo

Avatar

Зочин 2013-10-23 202.21.113.141

Хөөш хулгайчаа чи Түвшингийн сурвалжлагаас хулгайлж ийм юм бичээд яах нь вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж