Норберт Ламмерт гурав дахь удаагаа бундестагийн дарга болов

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Норберт Ламмерт гурав дахь удаагаа бундестагийн дарга болов

Бундестагийн даргаар дахин сонгогдсон Христийн ардчилагч Норберт Ламмерт ХБНГУ-ын хоёр дахь том тушаалыг 2005 оноос хойш хашиж байна.

Норберт Ламмерт (төвд нь)

Христийн ардчилсан намын улстөрч Норберт Ламмерт (Norbert Lammert) гурав дахь удаагаа Германы бундестагийн даргаар сонгогдов. Аравдугаар сарын 22-ны мягмар гаригт ХБНГУ-ын парламентын зохион байгуулах хуралдаан дээр түүний төлөө 624 депутатын 591 нь санал өглөө гэж Reuters мэдээлсэн байна.

Нийгмийн шинжлэх ухааны дэд эрдэмтний цол горилогч 64 настай Ламмерт ХБНГУ-ын хоёр дахь том тушаалыг 2005 оноос хойш хашиж байна. Тэрээр Христийн ардчилсан холбоонд 1996 онд нэгджээ. 1980 оноос хойш бундестагийн депутатаар сонгогдож ирсэн гэнэ. Норберт Ламмерт нь парламентыг Засгийн газраас тусдаа байх ёстой гэсэн байр суурийг хатуу барьдаг учраас эрх баригч эвслийн дундаас бас дургүйцлийг гаргаж иржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж