Сурагчид дүрэмт хувцасаа хүлээж авчээ

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Сурагчид дүрэмт хувцасаа хүлээж авчээ

Эх орон шингэсэн-Эрдмийн дүрэмт хувцас Увс аймагт албан ёсоор тараагдаж эхэллээ. Анх зарласан хувиараараа бол 8 сарын 30 гэхэд бага ангийн сурагчид дүрэмт хувцасаа хүлээж авах байсан ч манай аймагтай гэрээ байгуулсан “Торгон хийц” компаний үйлдвэрлэл удааширснаар эцэг эхчүүдэд “хэмнэлт” болох ёстой тус ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй.

Харин энэ долоо хоногоос бага ангийн сурагчид дүрэмт хувцасаа хүлээж авч эхэллээ. Сургуулиас өгсөн захиалгын дагуу аймгийн БГ-аас дүрэмт хувцасыг хувиарлаж байгаа юм.

Та бүхэнд бага ангийн сурагчдын дүрэмт хувцасны үнийг танилцуульяа.

Охид    
 
Үндсэн хувцас    Сарафан    41030 төг      
Нэмэлт хувцас    Ноосон цамц    26400 төг      
Цэнхэр даавуун цамц    9900 төг     
 
 
Хөвгүүд      
Үндсэн хувцас    Хүрэм    37950 төг      
Өмд    24906 төг      
Нэмэлт хувцас    Цэнхэр даавуун цамц    9900 төг      
Ноосон цамц    26400 төг      
Ноосон майк    15180 төг     

Эх сурвалж: www.uvsu.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж