Обама жирэмсэн эмэгтэйд туслав

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Обама жирэмсэн эмэгтэйд туслав

Барак Обама жирэмсэн эмэгтэйг унагахгүйн тулд тулаад авав.
Фото: Charles Dharapak / АР

Үг хэлж байхад нь дотор нь эвгүйч ухаан алдан унах гэж байсан жирэмсэн эмэгтэйг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама түшин авч туслав хэмээн The Daily Mail  сонинд өгүүлжээ. Ерөнхийлөгч эрүүл мэндийн шинэчлэлийн талаар үг хэлж байлаа.

Ерөнхийлөгчийг  үгээ хэлж байсан 25 дахь минут дээр түүний ард зогсож байсан жирэмсэн эмэгтэй Кармель Элиссон ухаан алдан унах шахав. Ерөнхийлөгч түүнийг дор нь анзаарч унагалгүйгээр түшин авчээ. “Би дэндүү их чалчиж байгаагаас ийм хэрэг үүсээд байдаг юм” хэмээн Обама  тайлбар хийлээ. Эллисон Америкийн сахарын шижин өвчтөнүүдийн эвслийн гишүүн гээд  энэ арга хэмжээнд уригджээ. Тэр эмэгтэйг есөн настайд нь энэ өвчний инсулины хамааралд  орсон  өвчтөн гэж оншилсон байлаа.

Хожим тэр эмэгтэйг индрээс буулган эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Тэр эмэгтэйн нөхөр Дэвид Эллисон ерөнхийлөгчид талархснаа илэрхийлсэн байв. Эхнэртээ туслах гэснээ хамгаалагч нараас сүрдээд түүнийг хийж чадаагүй гэсэн  гэсэн байв.

Кармель Эллисон  өөрөө сүүлд нь твиттертээ Барак Обамад баярласнаа бичсэн байна. Ерөнхийлөгч үг хэлж байхдаа хүмүүст хандахаас бэрхшээдэггүй. Тэрээр хэдэн жилийн өмнө тэрээр орон гэргүй, тусламж гуйсан  нэг эмэгтэйн хацар дээр нь өрөвч сэтгэлээр үнсээд авсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж